“Сохо мебель”-ийн захирал Б.Жадамбад холбогдох хэргийг Мөрдөн байцаах газар луу татжээ

829

 

 

“Сохо мебель”-ийн захирал Б.Жадамбад холбогдох хэргийг Мөрдөн байцаах газар луу татжээ

 

Өнгөрсөн оны зургадугаар сарын 5-ны өдөр БГД-ийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэр "Нарны хороолол" хотхоны 22 давхрын салхивчаар 22 настай охин Ж унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарч байв. Тухайн үед цагдаагийн байгууллагаас хэргийг шалгаж урьдчилсан байдлаар "Амиа хорлосон" байж болзошгүй гэж үзсэн байдаг. Харин ар гэрийнхэн нь "Амиа хорлоогүй, гаднын нөлөөтэй амиа алдсан" хэмээн цагдаагийн байгууллагыг сайтар шалгаж, хэргийг үнэн зөвөөр тогтоож өгөхийг хүсч байлаа. 

Тодруулбал, охиныг ажлын байрны дарамтаас болж, өндөр байшингаас үсэрсэн. Уг хэрэгт "Сохо Мебель" компанийн Ерөнхий захирал Б.Жадамбааг холбоотой хэмээн хэвлэлээр мэдээлж байв. Учир нь талийгаач Ж нь тавилгын их дэлгүүр болох "Сохо мебель” компанийн ерөнхий захирал Жадамба гэж хүний туслахаар ажиллаад удаагүй байсан. Мөн талийгаач өмнө нь захиралдаа зодууллаа хэмээн цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж байсан тухай түүний нагац эгч Б.Нарангэрэл манай сайтад өгсөн ярилцлагадаа дурдаж байсан юм. 

Тэгвэл албаны эх сурвалжаас уг хэрэг юу болсон талаар тодруулахад "Сохо Мебель компанийн захирал Б.Жадамбаад холбогдох хэргийг БГД-ийн цагдаагийн хэлтэст шалгаж байсан. Тодруулбал, БГД-ээс хэргийн газар үзлэг хийж, хэрэг бүртгэл нээсэн. Тэгээд Мөрдөн байцаах газраас уг хэргийг татаж шалгасан. Мөрдөн байцаах газар луу татна гэдэг хэрэг хүндэрсэн" гэсэн үг гэх тайлбарыг өгсөн юм. 

Энэ талаар бид эргэн мэдээлэх болно. 

Талийгаач Ж-гийн нагац эгч Б.Нарангэрэлийн өмнө нь өгсөн ярилцлагыг энэхүү линкээр орж унших боломжтой. 

http://www.zaluu.com/read/13d942ceg

Х.Соёл 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>