“Victoria’s Secret”-ийн сахиусан тэнгэрүүд Нью-Йоркод цуглав

900

 

 

“Victoria’s Secret”-ийн сахиусан тэнгэрүүд Нью-Йоркод цуглав

 

Дэлхийн үзэгчдийн тэсэн ядан хүлээдэг "Victoria’s Secret”-ийн загварын шоу энэ сарын 8-нд Нью-Йорк хотноо боллоо. Энэ удаагийн "Viсtoriа’s Secret” шоуны үеэр Бразилын супер модель 37 настай Андриана Лима тайзнаас бууж байгаа гэдгээ албан ёсоор зарлав.

Андриана Лима нь "Victoria’s Secret” шоуны хамгийн өндөр үнэлгээтэй сахиусан тэнгэрийн нэг бөгөөд 1999 оноос тус брэндтэй хамтран ажиллаж байсан ажээ.

"Victoria’s Secret”-ийн загварын шоуны үеэр Bebe Rexha, Chainsmokers, Halsey, Rita Ora, Shawn Mendes, Kelsea Ballerini зэрэг уран бүтээлчид ая дуугаа өргөжээ.Шоу арванхоёрдугаар сарын 2-ны өдөр "ABC” телевизээр цацагдах юм байна.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>