"Чингис хаан" онгоцны буудалд газардсаныхаа дараа амиа алдсан зорчигчийн хэргийг шалгаж байна

577

"Чингис хаан" онгоцны буудалд газардсаныхаа дараа амиа алдсан зорчигчийн хэргийг шалгаж байна

 

"Чингис хаан" олон улсын нисэх буудалд газардсан онгоцны зорчигч монгол иргэн нас барсан хэрэг өчигдөр гарсан. Тодруулбал, монгол иргэн Бээжингээс Улаанбаатарт МИАТ-ийн "ОМ-224" дугаартай аяллын онгоцоор газардаад, улмаар хүлээн авах онгоцны хоолой хэсэгт бие нь муудаж амьсгал хураасан юм. Талийгаачтай хамт явсан найзынх нь мэдээлснээр, олон хоног архи уусан учраас зүрхний хэмнэл нь алдагдсан гэв. 

Хэргийн газарт Чингис хаан олон улсын нисэх буудлын цагдаагийн хэлтэс шалгалтын ажиллагаа явуулж, урьдчилсан дүгнэлтээр талийгаач иргэн ямар нэгэн гадны нөлөөгүй нас барсныг тогтоожээ.

Гэхдээ мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна. Мөрдөн байцаалт дууссаны дараа амиа алдсан шалтгаан нь тодорхой болох аж.

Б.Аз

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>