Жил гаруйн хугацаанд эрэн сурвалжлагдсан этгээдийг саатууллаа

517

 

 

Жил гаруйн хугацаанд эрэн сурвалжлагдсан этгээдийг саатууллаа

 

Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид эрэн сурвалжлагдаж байсан Цэрэнчимэдийн Баяраа гэгчийг энэ сарын 7-ны өдөр баривчиллаа.

Уг этгээд нь бусадтай бүлэглэн 2017 оны долдугаар сарын 29-30-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах зочид буудалд мансууруулах, сэтгэцэд нөлөөт мөс /ice/ гэх бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч хадгалсан гэмт хэрэг үйлдэж Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оргон зайлсныг цагдаагийн алба хаагчид баривчилжээ.

Ц.Баяраа нь баривчлагдах үедээ мансуурсан байсан бөгөөд гэрт нь нэгжлэг хийх үед мансууруулах төрлийн бодис хэрэглэхдээ ашигладаг эд зүйлс олдсон байна.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>