Д.Хаянхярваа: Засгийн газрыг огцруулах гарын үсэг хангалттай цугласан

709

 

 

Д.Хаянхярваа: Засгийн газрыг огцруулах гарын үсэг хангалттай цугласан

 

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа Засгийн газрыг огцруулахаар өөрийн албан баланкан дээр гарын үсэг цуглуулж байгаа. Тэрбээр Засгийн газрыг ЖДҮХС-гаас зээл авсан сайд, гишүүддээ хариуцлага тооцож чадахгүй байгаа учир огцрох ёстой гэсэн байр суурийг илэрхийлээд байгаа юм. 

Харин өнөөдрийн байдлаар хэчнээн гарын үсэг зурагдсан нь тодорхой байна. Тэгвэл УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа өнөөдөр өөрийн твиттер гарын үсэг хэрхэн цугларсан талаар асуухад "хангалттай" хэмээн хариулсан байна. 

Тэрбээр МАН-ын бүлгийн даргаар ажиллаж байсан ч өчигдөр бүлгийн  хуралдаанаар нууц санал хураалт явуулж, улмаар 32:27 саналаар огцруулсан. Бүлгийн хурлын дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад ийнхүү хариулсан юм. 

-Бүлгийн шийдвэртэй санал нэгдэх үү?

-Бүлэг шийдсэн учраас бүлгийн шийдвэрийг дагана. Хүндэтгэнэ. 

-Өнгөрсөн хугацаанд өөрийгөө хэр сайн ажилласан гэж дүгнэж байгаа вэ?

-Өөрийгөө муу ажилласан гэж хэлдэг тэнэг хүн байхгүй байх. Гэхдээ яаж ажилласныг бүлгийн гишүүд мэдэж байгаа байх. Би нэг л зүйлийг хэлмээр байна. Зарчим ярьж болохгүй. Хүний алдаа оноог хэлж болохгүй үе ирчихэж. Хууль дүрэм хэцүү болсон юм байна гэж харж байна. Гэхдээ би цаашдаа хэлэх зүйлээ хэлнэ. Хязгаарлуулахгүй. 

-Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурсан гишүүдийн тоо 36-д хүрсэн гэж үнэн үү? 

-Тэр тоог хэлээд яахав. Үүнийг өнөөдөр ярилцах байх. 

-Хэзээ өргөн барих вэ?

-Зураад явна. Гэхдээ нам байна даа. Ярих юм байгаа байлгүй дээ.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>