Өглөөний цай ажиллах эрч хүч өгнө

616

 

Өглөөний цай ажиллах эрч хүч өгнө

 

Өглөөний цай бол таны өдрийн турш идэж уух хоол хүнснээс эрүүл мэндэд хамгийн хэрэгтэй нь. Өглөөний унд нь төв мэдрэлийн системийг цочроож , тархи толгой сэргэг, сэтгэл санааг урамтай болгосноор ажиллах эрч хүч өгнө.  Мөн ходоод гэдсийг угааж бодисын солилцоог идэвхжүүлсэнээр цусны даралт, бөөрний архаг үрэвсэл зэрэг олон төрлийн өвчнөөс сэргийлэхэд тусалдаг. Хэрэв өглөө бүр цай ундаа уухгүй явсаар байвал цөс чулуужиж болзошгүй. Учир нь, өглөө бүр өлөн элгээрээ явсаар цөсний шингэн өтгөрч, хүчил нь багассанаар чулуужиж эхэлдэг байна. 

Өглөөний цай нь эрүүл мэндийн хувьд ийм ашиг тустайгаас гадна жингээ хянахад хэрэгтэй. Өглөө бүр цай ууж хэвших нь өдөр, оройн цагаар их идэхээс сэргийлж, өдрийн турш зөв зохистой хоол идэх үндэс болдог.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>