+10 хэлээр ярьдаг Камбож худалдаачин хүү олныг гайхшруулжээ

636

+10 хэлээр ярьдаг Камбож худалдаачин хүү олныг гайхшруулжээ

 

Тус бичлэгийг Малайзын жуулчин хийж интернетэд байршуулжээ. 

Бичлэг дээрхи хүү Мандарин, Тайланд, Япон, Англи, Солонгос, Франц, Испани хэлээр ярьж чаддаг байна. Мөн Герман, Хятадын кантон, Филипин-Тагалог аялгыг ойлгодог гэнэ. 

Орон нутгийн телевизийн мэдээлснээр хүү есдүгээр ангид суралцдаг бөгөөд дүүгийн хамт жуулчдад бэлэг дурсгалын зүйл зарах ажлыг хийх явцдаа эдгээр хэлийг сурчээ. 

Хүүгийн аав мөн адил жуулчдын зургийг зурж гэр бүлийн хэрэгцээгээ хангадаг гэнэ. Олон хэлээр төвөггүй ярьж буй түүний бичлэг цацагдсны дараа Камбож улсын Засгийн газар хүүг үнэ төлбөргүй сургана гэдгээ амлажээ. 


Эх сурвалж: 9gag.com 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>