Ус хангалттай хэмжээнд уудаггүй хүний биед гарах сөрөг өөрчлөлтүүд
Ус хангалттай хэмжээнд уухгүй байгаа хүний биед гарах өөрчлөлтүүдийн талаар "brightside.me” сайт мэдээллээ.
Нэг
Ам, уруул байнга хуурайшиж, өнгөө алдах. Ус бага уух тусам таны арьс хуурайших болно. Таны биеийн арьс хуурайшиж, өнгөө алдах. Нүүрний будаг сайн тогтохгүй байх. Арьс чийгээр дутаж, үрчлээтэх. Хөгшрөлт хурдан явагдана. Тиймээс та байнга ус ууж эрүүл мэндээ хамгаалаарай. Эрэгтэй хүн өдөр 2 литр, эмэгтэй хүн 1.5 литр ус уух ёстой.
Хоёр
Ам цангах, толгой өвдөх
Гурав
Нүд аргаж, улайх.
Дөрөв
Биеийн шингэн багассан үед гүйх, бүжиглэх зэрэг хөдөлгөөн хийхэд амархан ядарч сульдах.
Тав
Ус бага уухад таны булчингийн масс багасах эрсдэлтэй.
Зургаа
Ундны ус хүний бие дэх хорт бодисуудыг биеэс гадагшлуулдаг. Хэрвээ та бага уудаг бол амархан өвдөх эрсдэлтэй.
Долоо
Амархан ядарч сульдах, шарх эдгэрэхгүй удах
Найм
Өлсөх мэдрэмж төрөх
Ес
Хоол боловсруулах эрхтний асуудалтай тулгарах аюултай. Өтгөн байнга хатах, шээсний үнэр хурц болох.