МАН-ЫН БҮЛЭГ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГИЙН АСУУДЛААР БАЙР СУУРИА НЭГТГЭХЭЭР БОЛОВ

578

МАН-ЫН БҮЛЭГ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГИЙН АСУУДЛААР БАЙР СУУРИА НЭГТГЭХЭЭР БОЛОВ

 

УИХ-ын өнөөдрийн чуулганы хуралдааны эхэнд 2019 оны Монгол Улсын төсөвт тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэхээр байлаа. Харин уг асуудлаар УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр “Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуульд Монгол Улсын Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавьсан. Уг хоригт өнөөдөр тодотгол хийснээ танилцуулав. Иймд уг асуудлыг бүлэг хэлэлцэх шаардлагатай тул завсарлага хүсч байна” гэсэн үндэслэлээр завсарлага авсан. 

Харин өнөөдрийн чуулганы эхэнд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Энэ асуудлаар өчигдөр бүлэг завсарлага авсан. Одоо УИХ дахь МАН-ын бүлэг хуралдана. Дараагаар нь чуулганаар үргэлжлүүлэн хэлэлцье" гэсэн санал гаргаснаар хуралдааныг түр завсарлууллаа. 

МАН-ын бүлэг хуралдаж байр сууриа нэгтгэсний дараа чуулган үргэлжлэн хуралдана. 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>