Аргалийн тоо толгой 100 давжээ

238

1990 онд 33 тоо толгой болж, устах аюулд өртөөд байсан Хорьдлын аргаль хамгааллын ажлын үр дүнд өнөөдрийн байдлаар 100 толгой даваад байгаа ажээ. Байгаль хамгаалагч нар тэднийг зэрлэг ан амьтнаас хамгаалах, хулгайн анчдаас сэргийлэх, идэш тэжээл ховордсон үед өвс тэжээл тавьж өгөх зэрэг ажлыг жилийн дөрвөн улиралд цас, бороо, шуурга, салхи зэрэг байгалийн үзэгдлүүдийг үл ажран хийсээр буй юм.

Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны дарга Ж.Төмөрсүх “Уйгагүй хөдөлмөрлөж хамгаалж чадвал зэрлэг амьтан хэрхэн өсөж болдгийг зураг болон дүрс бичлэгээс харж болно” гэж хэлжээ. Эдүгээ тус тусгай хамгаалалттай газрын хамгаалалтад 60 гаруй зүйлийн хөхтөн амьтан байгаагийн дотор нэн ховор, ховордсон аргаль, янгир, хандгай, хүдэр, чацуулан зэрэг 20 гаруй төрлийн амьтан бий аж.

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.