Сүүлийн 16 жилийн турш палладий металлын үнэ анх удаа алтны үнээс давжээ
МОСКВА. /Bloomberg/. Палладий металлын үнэ сүүлийн 16 жилийн хугацаанд анх удаа алтны үнээс давсан тухай “Bloomberg” агентлаг мэдээлэв. Өнгөрсөн лхагва гарагийн арилжааны явцад палладий металлын үнэ унц нь 1256 ам.долларт хүрсэн нь өмнөх арилжааны хаалтын ханшаас 1,9 хувиар өссөн үзүүлэлт аж. Харин унц алт 1237 ам.доллараар арилжаалагдаж байна.
Автомашин угсралтад ашиглагддаг палладий металлын хомсдол үүсэх болгоомжлол бий болсонтой холбоотойгоор үнэ нь нэмэгдсэн байна. “Metal Focus”-н судалгаанд дурдсанаар, палладий металлын хомсдол ирэх онд нэмэгдэнэ гэж үзэж байна.