Э.Бат-Үүл даргаа хэний самбаруудыг буулгаад ямар самбарууд босгоод эхлэв ээ!!!!

1235

Э.Бат-Үүл даргаа хэний самбаруудыг буулгаад ямар самбарууд босгоод эхлэв ээ!!!!10819687_791586974232641_483059370_o

-Нийслэлийн засаг дарга бөгөөд хотын захирагч Э.Бат-Үүл анх ажлаа хүлээж авсан цагаасаа эхлэн нийслэлийн өнгө үзэмжинд сөргөөр нөлөөлж байгаа гэж үзэн хөшөө болон гадна талбайн самбаруудыг буулгах журам гаргаж тус ажлыг хүч түрэн хэрэгжүүлсэн. 

Өнгөрсөн жилийн гурав дугаар сарын эхээр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсээс санаачлан "Нийслэлийн Иргэний танхим”-д "Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт байрлуулах гадна реклам мэдээллийн байгууламжийн талаар  байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс дагаж мөрдөх журам”-ын төсөл,  ”Улаанбаатар хотын хог хаягдлын  менежментийг сайжруулах хөтөлбөр 2013-2016” төслийг иргэд, аж ахуйн нэгж байгууллага, төрийн бус байгууллага, мэргэжлийн байгууллагын төлөөллийг оролцуулан зохион байгуулж байсан билээ. Тэр үед энэхүү хэлэлцүүлгээр гадна реклам мэдээллийн байгууламжийн талаар гудамжаар нь загварчилж ижил загвар хэмжээтэй болгох, байрлуулахыг хориглосон гудамж зам талбай, барилга байгууламжийн жагсаалтыг батлуулж байсан юм. Ингэж уг ажил хэрэгжиж бүх самбаруудыг буулгасаныг санаж байгаа байх.

IMG_4355

 

10815081_791586980899307_1349537252_o

Нилээдгүй хэл ам дагуулан зам дагуух болоод гудамж талбайд байрласан рекламны самбаруудыг буулгаж нураасан.Олон ч реклам сурталчилгааны бизнес эрхлэгчид хохирч багагүй хөрөнгөө буулгаж хураалгаад өнгөрсөн.

Гэтэл өнөөдөр хотын төв тэр дундаа Чингисийн талбайн урд  томоохон рекламны самбарууд сүндэрлэх болов. Баянбүрдийн явган хүний улаан зам дээр жижиг самбарууд эгнэх болов.

Хууль гурав хоног үйлчилдэг гэдгийг харуулсан хэн нэг том толгойтны үйлдэл үү, засаг даргын зөвшөөрлийг авсан танил тал нь уу гэж хардах хүмүүс байна.

Үнэндээ сонгууль дөхөөд ирэхээр эрх мэдэлтнүүд ирээдүйгээ харж өөрсдийн рекламыг тавих самбаруудыг хаа сайгүй босгох нь ийнхүү эхэлж байх шиг байна...

Э.Бат-Үүл даргаа хэний самбаруудыг буулгаад ямар самбарууд босгоод эхлэв ээ!!!!

 Энэ асуудлаар бид эргэн сурвалжлах болно!

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>