Брисбенд байгалийн аюулт үзэгдэл болов Дэлхий дахинд 28-11-2014, 13:46 1117 Хуваалцах Их 20-ийн уулзалтыг амжилттай зохион байгуулсан Австралийн Брисбен хотод сүүлийн 30 жилд гараагүй хүчтэй шуурга болжээ. Байшин, барилгын дээврийг хуу татсан хүчтэй шуурганаар олон зуун цахилгааны шон унаснаас Брисбен хотын 90 мянган өрх цахилгаангүй болсон байна. Салхины хурд 140км/цаг байсан гэнэ. Түүнчлэн аадар борооны улмаас хотын гудамжууд усанд автсан байна. Аадар бороо, хүчтэй шуурганы үеэр 12 хүн гэмтэж бэртжээ. Гамшгийн дараа Квинслэнд мужийн амбан захирагч Кэмпбелл Ньюмэн гамшигийн дараах боломжит бүх арга хэмжээг авч байна гэж мэдэгджээ. Түүнчлэн сургуулиудын барилга сүйтгэгдсэн учраас үйл ажиллагаагаа түр зогсоогоод байна. 1117 Хуваалцах Facebook Twitter Санал болгох 8-10-2014, 13:24 Хятадад хүчтэй газар хөдлөлт боллоо… 7-10-2014, 14:14 Токио хот Фанфонь хар шуурганд өртлөө… 6-09-2014, 12:28 Пакистанд ширүүн борооны улмаас 72 хүн эндэв… 29-07-2014, 13:17 Фото: Архангайд болсон аймшигт салхины сэтгэл эмтрэм дүр зураг… 28-07-2014, 14:35 Аянганд ниргүүлж нэг хүн амиа алдан, гурван хүүхэд түлэгджээ… Сэтгэгдэл АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.