|
Видео

Шинэ мэдээ

Хүй долоон худагт “Залуусын наадам” болно

Үндэсний их баяр наадмаар Монголын залуучуудын холбооноос санаачлан "Залуусын наадам”-ыг гурав дахь жилдээ зохион байгуулах гэж байна.

Хүй долоон худгийг зорин очих залууст зориулсан "Залуусын наадам”-аар нээлт энэ сарын 11-ний 13.00 цагт болох бөгөөд арга хэмжээнд фэйсбүүкчид, твиттерчид, улс төр, бизнесийн салбарын эрхмүүд, урлаг спортын одууд, залуу яруу найрагчид, залуучуудын байгууллагын төлөөлөл, МЗХ-ны залуучуудын хороодын тэргүүлэгч гишүүд болон хэвлэл мэдээллийн байгууллагынхныг урилгаар оролцуулах юм байна.

Мөн "Залуусын наадам”-ын үеэр улс, тив дэлхийн аварга, салбар салбарын тэргүүний, манлайлагч, шилдэг залуучуудыг МЗХ-ны медалиар шагнаж урамшуулах аж. "Залуусын наадам"-ын асарт МЗХ урьсан зочид, ирсэн гийчдээ наадмын хуушуур, айргаар дайлж, урлагийн номер тоглолтоор бэлэг барих бөгөөд орой нь шоу арга хэмжээ зохион байгуулах юм байна.

Н.Туяа

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.