Тэтгэвэрээ хүүхдүүдээ өгөөд өөрөө өлсөж яваа өвөө

2567

 

Өнөө өглөө эртлэн босч сайн найзтайгаа уулзaхаар гадагшаа гарлаа. Бид хоёрын зорилго бол бөмбөгөр худалдааны төвийн гадаа цай зардаг эмээг хоолонд оруулах байсан юм.

- Яагаад архи уугаад явдаг юм бэ дээ ах
- Яахав дээ амьдралд дургүй хүрээд л, болохгүй юм байнш дээ дүү минь (санаа алдав)
- Таньд гэр орон гэж байдаггүй юм уу
- Манайх Шувуу фабрикад байдаг. Ах нь 3 охин 3 хүүтэй. Гэртээ байхаар эхнэртэйгээ таарахгүй хөөгдөж туугдаал явдаг
- Тэгээд хаагуур хоног төөрүүлдэг юм бэ
- Ихэнхдээ орцоор явж хононо. Урд шөнө вокзал дээр очоод хоног төөрүүлэх санаатай байж байтал хэдэн цагдаа ирж намайг бороохойгоор бороохойдоод дахиж битий ирээрэй гээд хөөчихсөн. Тэгээд явж байж нэг орц олоод хонолоо. Их хүйтэн шөнө байлаа


- Траншейнд хонож үзэж байвуу
- За даа хүү минь тийм юм битий ярь. Тэр чинь ёстой хүсэх юм биш байна билээ. Би нэг удаа хонож үзсэн тэгсэн чинь бөөстөөд
- Хэхэ бөөстөөдий..
- Тийм ээ нэг гарыг дагаад орсон чинь зэрэгцээл хэвтсийн. Шөнө дунд бие халуу дүүгээл загатнаад байхаар нь харсан чинь бөөс хэхэ. Тэр танк гэдэг чинь орхоор эд биш байна лээ. Хичнээн муу явсан ч дахиж тийшээ орохгүй ээ. Түүний оронд орц нь арай цэвэрхэн
- Хүүхдүүд нь таньд хоол авч өгөгүй байна уу
- Миний хүүхдүүд очхоор намайг "Хар архичин минь зайл" гэдэг. Ах нь төрүүсэн аав ээжийн өмнөөс хуц уль гэх нь битий хэл муухай харж байсан удаагүй. Одоогийн хүүхдүүдийн хүмүүжил ухамсар их л дорой болж дээ. 
Ах нь хэдэн хүүхэддээ гомдоод хааяаа уйлдаг.
- Та өмнө нь юу хийж байваа
- Слесерь, сантекникч хийж явлаа. Одоо тэтгэвэрт суудаг. Хэдэн хүүхэд дэмтэй юм болвуу гээд тэтгэвэрээ 2 жилээр нь аваад өгчихсөн. Өдрийн хоолоо олж идхийн тулд олон түмнээсээ буян хүсч суух юм даа.
- Тэгээд архи уучхаар ямар хэрэг байх вэ дээ
- Харин тийм ээ. Уухгүй байя гэж хичнээн бодовч ямарч зорилгогүй энэ амьдралд өөр юу хийхэв дээ. Нэг удаа загасанд явж байгаад ганц хоёр шил юм уучхаад унаад гараа хөлдөөгөөд нэг гар маань ийм болчихсон. Харин ч азтай бусад нь яагаачгүй шүү (инээв)
- Наад ууттай зүйл чинь юу вэ
- Хэхэ сая нэг сайн санаат хүү надад мах өгсөн юм аа. Шүдгүй болхоор яахав дээ кармаалаад л явж байна. Амиа тулхаар идэх л байх даа. 
- Өө мах биш яс байна шүү дээ ахаа
- Яахав дээ сэтгэлээсээ өгсөн юм шүү 
- Та юу хийхийг хүсэж байна вэ.
- Ах нь загас барих хоббитой. Удахгүй загасчдын улсын уралдаан болох гэж байгаа гэсэн. Нэг хүнийх нь 50000 төгрөг гэж байна гэсэн. Ах нь тэнд оролцох юмсан гэж л бодож байна. 
- Архи уухгүй мөнгөө цуглуулаад заавал оролцоорой ахаа. Таныг хүмүүс дээрэлхэж байна уу
- Өө манайхан харин ч Мийгаа ахаа гээд надад их сайн байдаг миний хүүдүүдээс л дээр. Олон хүн надад муудсан жимс ногоо илүү гарсан хоолны үлдэгдэл гээд өгдөг. Ах нь чамд захиж хэлэхэд ХУДАЛАА ХЭЛЖ, ХУЛГАЙ ХИЙХГҮЙ Л ЯВАХ ХЭРЭГТЭЙ. Ингэж чадвал олонтой явдаг юм шүү
- Тийм ээ ахаа. Дүү нь ингэсгээд явах болчихлоо
- Өөө за. Хоёулаа хамт гарая. Ах нь чамд ганц сайхан дуу дуулж өгөе.

Ах хоолоо барахгүй үлдээхээр нь гуанзнаас нэг шил гуйж аваад үлдсэн хоолыг нь хийж өгөөд бид хоёр гарлаа. Тэгээд ширхэгийн тамхи зардаг хүнээс 6 ширхэг улаан шонхор авч ахад өгөөд хүн цөөнтэй нэг газар олж зогслоо. Ах маань хувцас хунараа янзалж босож зогсоод

Жигүүртэй юм шиг залуу насны 
Жинхэнэ болоод гэнэн хайр
Алсаа бодоогүй чи бидэн хоёрын
Амьдрал болоогүй гэнэхэн учрал

Яагаад ч юм бэ сэтгэлд хоногшоод
Яруухан дурсамж тодорноо ....

хэмээн өөрийн чадах чинээгээрээ дуулсан. Ахыг хараад зогсож байхдаа аавыгаа санагалзаж өөрийн эрхгүй нулимс цийлэгнэж үр хүүхдүүд нь ийм сайхан эцгийгээ ингээд явуулж байгааг бодхоор гомдмоор санагдсан юм.

Бид хоёр салах болоход ах маань " Дахиад жаахан баймаар л байна. Ах нь ингэж сэтгэлээ онгойлгоогүй их удсан байна. Миний охины үйлс нь дэлгэрэх болтугай" хэмээсээр хоцорлоо.

Та минь урт наслаж удаан жаргаарай

 

 




Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>