Хятадууд хүнсний хог хаягдлаа боловсруулахаар жоомны ферм эрхэлж байна

667

Хятадууд хог хаягдал боловсруулах экологид ээлтэй шинэ шийдэл олжээ. Энэ нь хүнсний хог хаягдаа жоомонд идүүлж боловсруулах арга юм. Энэ зориулалтаар ашигласан жоомоо гахайн тэжээл болгон ашиглана.Хятадын ялгаруулах хог хаягдлын хэмжээ нэмэгдсээр байгаа нь тэдэнд хог боловсруулалтын шинэ арга хайхад хүргэжээ. Энэ их хогийг манайд ашигладаг шиг газарт булах аргаар зохицуулах боломжгүй учир тэд жоомны ферм эрхлэн хүнсний хог хаягдлаа боловсруулах болжээ.

Шаньдун мужийн нийслэл Жинань хотод л гэхэд өдөрт 50 тонн хүнсний хог хаягдал ялгардаг бөгөөд энэ нь долоон насанд хүрсэн зааны хэмжээтэй тэнцэнэ.Энэ хогоос үүрээр Шаньдун “Qiaobin” компанийн үйлдвэрт аваачиж, хоолойгоор урсган жоомнуудыг хооллодог байна. Тэд ирэх жил дахин гурван үйлдвэр нэмж байгуулаж Жинань хотын нийт хүнсний хог хаягдлын гуравны нэгийг боловсруулахаар төлөвлөж байна. Хятад даяар гахайг хог хаягдлаар тэжээхийг хориглосон учир жоомны фермийн тоо нэмэгдэж байна.

Шаньдун Шотландын Аж үйлдвэрийн Холбооны ерөнхийлөгч Лю Юшенг: "Жоом нь гал тогооны хог хаягдлыг хөрвүүлэх, боловсруулахад био-технологийн зам юм. Үүгээр ч зогсохгүй жоом нь гахайн тэжээл болгон хэрэглэхэд уургийн сайн эх үүсвэр болно." гэж хэлэв.

Эх сурвалж: We Forum

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>