АНУ-БНХАУ-ын худалдааны хэлэлцээ өрнөж буй үед нефтийн үнэ өсчээ

833

АНУ-БНХАУ-ын худалдааны хэлэлцээ өрнөж буй үед нефтийн үнэ өсчээ

 

АНУ болон БНХАУ-ын төлөөлөгчид худалдааны хэлэлцээ өрнүүлж буй үед буюу лхагва гарагт нефтийн үнэ 1 хувиар өссөн байна.

АНУ-ын “WTI” маркийн нефтийн үнэ 50.53 ам.долларт хүрсэн нь 75 цент буюу 1.5 хувийн өсөлтийг үзүүлжээ. Ингэснээр 2019 он гарсаар уг төрлийн нефтийн үнэ 50 ам.долларт хүрсэн анхны тохиолдол болсон байна. Харин олон улсын “Brent” маркийн нефтийн үнэ 79 цент буюу 1.3 хувиар өсч, 59.47 ам.долларт хүрчээ.

Бээжин хотноо зохион байгуулж буй хоёр орны төлөөлөгчдийн худалдааны хэлэлцээ гурав дахь өдрөө үргэлжилж байгаа билээ.

Лхагва гарагт “China Daily” сонины мэдээлснээр, БНХАУ-ын тал худалдааны маргааныг дуусгавар болгохыг эрмэлзэж байгаа хэдий ч шалтгаангүйгээр буулт хийхгүй хэмээгээд, ямар ч хэлэлцээрт бүх талууд харилцан тохиролцсон байх нь зүйтэй гэжээ.

Сануулан дурдахад, “Хэрэв АНУ-БНХАУ-ын талууд ирэх гуравдугаар сарын 2-ны өдөр гэхэд зөвшилцөлд хүрч чадахгүй бол Хятадын 200 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд ногдуулсан 10 хувийн нэмэлт татварыг 25 хувь болгон нэмэгдүүлнэ” гэж АНУ-ын төрийн тэргүүн Дональд Трамп өнгөрсөн онд мэдэгдсэн билээ. 

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>