УЛААНБУУДАЙН ТОНН ТУТАМД 41000-45500 ТӨГРӨГИЙН УРАМШУУЛАЛ ОЛГОНО

112

УЛААНБУУДАЙН ТОНН ТУТАМД 41000-45500 ТӨГРӨГИЙН УРАМШУУЛАЛ ОЛГОНО

 

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар улаанбуудайн тонн тутамд 41-45.5 мянган төгрөгийн урамшуулал олгох шийдвэр гаргалаа. 

Тодруулбал, дотоодын гурилын үйлдвэр, тариалан эрхлэлтийг дэмжих сан, Улсын нөөцийн салбарт нийлүүлсэн стандартын I-III ангиллын шаардлага хангасан хүнсний улаанбуудайн тонн тутамд 45500 төгрөг, IV ангиллынх бол 41000 төгрөгийн урамшуулал олгохоор болжээ.

Өнгөрсөн онд улсын хэмжээнд 343.9 мянган га талбайд улаанбуудай тариалж, 428.6 мянган тонн ургац хураан авсан бөгөөд стандартын шаардлага хангасан 280 мянган тонн улаанбуудай нийлүүлсэн дүн гарсан. Энэ нь дотоодын гурилын хэрэгцээг хангах хэмжээний нөөц бүрдсэн гэсэн үг юм.   

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.