Чи бол миний зарц, би бол Чингис хааны удмын хатан гаралтай хүн, эгч нар миний шивэгчин байхгүй юу…

2773
Чи бол миний зарц, би бол Чингис хааны удмын хатан гаралтай хүн, эгч нар миний шивэгчин байхгүй юу…Сайн байцгаана уу та бүхэнд өглөөний мэнд хүргэе. Эхнэрийнхээ талаар зөвлөгөө өгөөч гэж та бүхэнд хандаж байна. Би эхнэр 3 хүүхэдтэй. Сүүлд гарсан 2 хүүхэд минь миний хүүхдүүд. Том 2 нь эхнэрийн дагавар юм. Бид суугаад 5 жил болж байна. Миний эхнэр халх хүүхэн. Би өөрөө баруун чигийн хүн л дээ. Эхнэр маань ажилдаа мундаг, царайлаг, сэтгэл гэж сүү шиг сайхан хүүхэн байдаг. Надтай суугаад  3 жил 2 хүүхэд гаргаж гэрт суусан юм. Одоо ажилд ороод 2 жил болж байна. Сүүлийн үед бид таарамж муутай болж, эхнэр маань гадуур ажилтай их явах боллоо. Ялангуяа амралтын өдрөөр. Би амьхандаа хардаад холбоотой мэдээллийг  дор нь олоод авдаг л даа. Үнэхээр л сургалт семинартай байдаг. Эхнэр нарийн мэргэжлийн хүн болохоор нэмэлт орлого их олж, тэрүүгээрээ тор тороор юм авч ирнэ. Тэгэх тусам би баярлах байтал уур хүрээд байх боллоо. Яагаад ч юм хар төрөөд. Би өөрөө цалин сайтай ажил хийдэг. Гэхдээ өи ажлын 5 өдөр үргэлж орой 9-10 цагийн үед ирдэг зуршилтай. Эхнэр эхэндээ ууралдаг байсанаа сүүлдээ бүүр тоохоо больсон. Бусад өдөр ямар ч ажилтай байсан эхнэр л 2 хүүхдээ албанаас нь авахаас өөр аргагүй байдалд би оруулдаг.

Намайг сүүлийн үед элдвээр хэлж муу санаатай хөгийн ястан энэ тэр гэнэ. Том хүүд нь би сайн ч биш муу ч биш ерөнхийдөө хатуу ханддаг. Намайг 2 хүүхэдтэй эцэг хүн байж хөгийн хүн биш хүний арьс нөмөрсөн новш энэ тэр гэдэг боллоо. Ядахад манай эгч нар манайтай ойрхон үргэлж орж гарангаа том хүүг өөчилж гоочлоод бүр дургүйг нь хүргээд байх шиг байна. Манай эгч нарыг хажуугаар нь явахад нуруу хүйт оргим сэжгийн муухай авгай нар гээд бүүр үзэхгүй. Манай эгч нар ч айхтар хэл амтай улсууд дийлдэхгүй юм. одоо яавал дээр вэ. Гадагшаа гараад явахаараа гоёж гангалаад гарна. fac ийг нь үзхэээр хүн бүр л гоё сайханыг нь шагшина. Эхнэрээ ажлаас нь гаргая гэхээр би чиний хүүхдүүдийг гаргаж 3 жил гэрийн хорионд чиний зарц хийсэн одоо чадахгүй гэх юм. Уур амьсгал улам л муудна.

Саяхан намайг чи бол миний зарц, би бол Чингис хааны удмын хатан гаралтай хүн, танай эгч нар миний шивэгчин байхгүй юу, тэрийгээ мэдэхгүй юун сэхүүн зантай тариачингууд вэ гэж загнасан. Сексийн хувьд би хойрго гэхдээ болоод л байдаг. миний дутагдал гэвэл уураа хүрэхээр хэдэн ч хоногоор дуугардаггүй, өөрийг нь барьж байх сонирхолтой учраас ингээд байна уу гэж бодох юм. Та бүхэн зөвлөгөө өгөөч. Манай эгч гэж нэг  авгай чи бол ураг удмаа мэдэхгүй тэнэг халх энээ тэрээ гэж загнасан байсан. Тэрнээс болоод муу боолууд гээд бүүр царай өгөхөө байлаа яах вэ. Надаас хайр халамж нэхээд байна уу еөөр ойлгохоо байлаа. Намайг хүн хайралж мэдэхгүй хүйтэн зүрхтэй дурак гэж хэлдэг. Би ч гэж би хайртай гэж нэг ч удаа зориг гаргаж хэлж үзээгүй. Сүүлдээ энэ 2 хүүхдийг гаргаснаас бусдаар чи бол миний хувьд зүгээр гадны эрэгтэй. Сэтгэл гэж эрхтэн чамд байна уу гээд байх боллоо.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>