Найз охин маань СОРИЛТОНД уначихлаа

6871
Сайн байна уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе Намайг Ү гэдэг их сургуулийн 2-р дамжааны оюутан,даруухан архи тамхи хэрэглэдэггүй хэн ч харсан дажгүй залуу гэж өөрийгөө боддог. Надад нэгэн хэцүү шаналгаатай асуудал тулгараад байна. Би сургуулийнхаа нэг охинд сайн болчоод нэлээн гүйж байгаад одоо үерхэж байгаа л даа.Тэр минь гаднаа их даруухан царайлаг охин. Одоо бид 2 үерхээд  27 хоног л болж байна. Тэр охиндоо үнэхээр сайн тэр ч надад гайгүй талтай байдаг. Бид хоёр мэссэж бичихээсээ илүү байнга л орой бүр мэссэнжэрддэг л дээ. Нэг л өдөр холбоо барихгүй бол надад шаналгаатай хэцүү байдаг.
 

Тэр надаас өмнө хэд хэдэн залуустай уулзаж байсан гэж хэлсэн. Гэхдээ тэд бүгд хуурамч байсан гэсэн. Харин намайг бол ухаантай сайхан сэтгэлтэй гэдэг. Гэхдээ яагаад ч юм би энэ үгэнд нь сүүлийн үед эргэлзэж эхлээд байна. Тэгээд би түүнийг туршихаар шийдлээ. Тэгээд ингэлээ. Би өөр мэссэнжэр ID нээж байгаад түүнтэй Х гэдэг нэрээр танилцлаа. Тэгээд янз бүрийн асуулт асуусан л даа. Тэр ч өөрийгөө үнэнээр нь л хэлж байлаа. Танай найз залуу чинь ямар хүн бэ гэхэд яаг л надад хэлж байснаа хэлсэн дээ. / энэнд нь сэтгэл тайвширсан / Дараагаар нь түүний талаар асуугаад. Доорх маягаар:

-Чи сохор болзоонд явж байсан уу гэлээ
-Үгүй
-2 уулаа уулзвал яах вэ гэлээ
- Болно ш дээ
-Утасны дугаараа өгчих
-99,,,,, / хамгийн гайхалтай нь дэндүү бэлэн охин шиг санагдсан шууд л өгчдөг байгаа /
-Харин чиний дугаар?
-Би өөрөө залгая гэж бичлээ. Тэгээд олон юм бичсэн дээ.

Ингээд л сэтгэл үймрээд л явчихсан даа. Энэ үед нь би өөрөө өөрийнхөө хаягаар бас давхар харилцаж байлаа. Надруу болохоор нэлээн удаж байж бичээд байсан . Маргааш нь бид 2 уулзаад байдлыг ажиглалаа. Тэр урьдын л адил байдгаараа хөгжилтэй байсан. Харин би гэдэг хүн гаднаа худлаа инээчээд л дотроо бараагаад л суугаад байлаа.  Яах вэ та минээ 10 жилдээ хүнтэй нэг л удаа үерхэж байсан би хичээл ном гэсээр өдийг хүрээд нэг охинд сайн болоод үерхээд ч удаагүй ингээд тар нь танигдаж эхэллээ. Би уул нь түүнд их л халамжтай хайртай байдаг . Үргэлж л тусалж дэмжиж байдаг. Хайр сэтгэлийг би гэгээн сайхнаар төсөөлж явсан. Нэг удаа би ингэж хэлсэн юм . Чи надаас өөр хүнтэй явж байна гэж зүүдлэгдээд байх юм гэлээ. ТЭгсэн тэр *ийм юм болохгүй ээ* гэсэн. Тэгэхээр нь би итгэж байсан. Тэгээд юу ч гэсэн нэг сорихоор шийдээд иймэрхүү юм болчлоо. ТЭр миний сорилтыг давсангүй D үнэлгээ өгмөөр байна. Найз охинтойгоо би цаашдаа хэрхэн харицах вэ ? Нууц зохиомол Х-г байлгаад орой бүр үргэлжлүүлэн туршсаар байх уу? Эсвэл өөрт нь хэлээд салах уу? Эсвэл мэдээгүй юм шиг яввах уу? Бүр энэнээс болоод нойр ч хүрэхгүй юм аа… Надад бол ганц энэ нууц Х ч биш олон өөр танихгүй залуустай харилцдаг уулздаг юм шиг санагдаад байна. Тэгээд одоо үед чинь цаг үе ямар болсон билээ чатаар танилцаад уулзаад янз бүрийн муу хүмүүсийн золиос болсон тохиолдол байдаг шүү дээ. Найз охиндоо би хайртай учраас санаа зовоод бас намайг хуурч байгааг нь бодохоор зэвүү хүрээд байна. Учир мэдэх уужуу ухаантай залуусаа надад туслаач…

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>