АН Л.БОЛД ГИШҮҮНИЙ ХҮСЭЛТИЙГ ЁСООР БОЛГОНО

532

АН Л.БОЛД ГИШҮҮНИЙ ХҮСЭЛТИЙГ ЁСООР БОЛГОНО

 

УИХ-ын гишүүн Л.Болд  УИХ дахь АН-ын бүлгээс болон намаасаа гарах хүсэлтээ өнгөрсөн оны 12 дугаар сард хүргүүлсэн. Гэвч өнөөдрийг хүртэл АН түүний хүсэлтийг шийдвэрлээгүй байгаа юм. Тэгвэл ирэх хаврын чуулганы эхэнд АН-ын эрх барих байгууллагын шийдвэрийг үндэслэн Л.Болд гишүүнийг намын бүлгээс гарах хүсэлтийг ёсоор болгох гэнэ.

Ингэснээр УИХ-ын тухай хуулийн 26.1. Улсын Их Хурлын сонгуулийн дүнгээр Улсын Их Хуралд 8-аас доошгүй суудал авсан нам, эвсэл бүлэг /цаашид “бүлэг” гэх/ байгуулж болно гэсэн заалтын дагуу АН УИХ-д бүлэггүй болж байгаа юм. Иймээс цаашид Зөвлөлийн статустайгаар ажиллахаар АН-ын санал нэгджээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>