БНХАУ-ын генерал асанд бүх насаар нь хорих ял ногдуулжээ

540

 

БНХАУ-ын генерал асанд бүх насаар нь хорих ял ногдуулжээ

 

БНХАУ-ын Ардын чөлөөлөх армийн генерал асан Фан Фэнхуйд бүх насаар нь хорих ял ногдуулсан тухай тус улсын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлэв. Тэрбээр авлигын гэмт хэрэгт холбогдсон байна.

БНХАУ-ын Цэргийн шүүх 67 настай Фан Фэнхуйг авлига авсан, өгсөн хэрэгт гэм буруутайг тогтоосон бөгөөд тэрбээр эх үүсвэр нь тодорхойгүй их хэмжээний хөрөнгө эзэмшиж байжээ.

2017 онд болсон БНХАУ-АНУ-ын удирдагчдын анхны уулзалтын үеэр Фан Фэнхуй нь Си Жиньпинийг дагалдан явж байсан аж. Си Жиньпиний өрнүүлж буй авлига, хээл хахуулийн эсрэг тэмцлийн хүрээнд БНХАУ-ын олон тооны өндөр албан тушаалтан ял сонсоод байгаа юм.

Фан Фэнхуйн хууль бусаар олсон орлого болон эд хөрөнгийг төрийн өмчид хураан авах ажээ. 


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>