Архичин аав, компьютер ширтээстэй нөхөр, нялх хүүхэд…
Сайн байна уу Та бүхнээс яг одоо надад яаралтай зөвөлгөө авах зүйл байна. Би нөхөр хүүхэдтэйгээ аавындаа амьдардаг. Аав архи уудаг. Нөхөр ч бас уух дуртай. Гэхдээ сүүлийн үед уухгүй байгаа л даа. Манай нөхөр ажил хийх яагаад ч юм дургүй. Би дөнгөж хоёр хүрэх гэж байгаа хүүхэдтэй он гаргаад ажилд орно. Харин аав болохоор ажил ч хийдэггүй, арчаагүй амиа тээгээд явж чадахгүй гээд нөхөртэй хэрэлдээд. Нөхөр өөрийгөө өмөөрөөд согтуу болохоор нь тоохчгүй байгаад байх юм. Би үнэндээ хэнийг нь өмөөрхөө ч мэдэхгүй юм. Аав насаараа л ажил хийж амьдарсан.
Тэгээд энэ хатуу нийгэмд ажилгүй унхиагүй үр хүүхэд эхнэрээ авч явж чадсангүй гээд байнга үглээстэй. Нөхөр бол тоохгүй. Ядаж хүүхэд нялх би яасан нь дээр вэ? Ийм зүйлийг ч тунгаачих оюун хүрэхгүй нь. Учир нь энэ гэр олон асуудал байдаг юм болгон бодож асуудлыг шийдэх гэсээр бүр залхаад байх юм. Яажшуухан амьдрах хэрэгтэй юм бол? Нөхөрт гараад ч өөрийн гэртээ өдөр хоногоо нэг аргацаасан амьдрал. Архи ууж үглэсэн аав. Юу ч хийхгүй өдөржин компьютер ширтээстэй нөхөр. Нялх хүүхэд. Ажил хий гэж уурлаж учирлаж их ч олон хэлсэн. Юу хүлээгээд байгаан бүү мэд. Нэг л хэвийн үргэлжлэх өдөр хоног урссаар…