Нийгэм, улс төр, Эдийн засаг, бизнесийн "Оны залуу”-г тодруулах "Next
Stop” харшийн наадмыг Монголын анхны Ерөнхийлөгч П.Очирбат гуай "Хамгийн
тансаг харшийн наадам” гэж дуу алдаж байсан юм. Энэхүү наадмыг булган
сүүлтэй ч гэж ярьцгаадаг. Учир нь жил жилийн шилдэг залуучууд өдгөө төр
нийгэм, эдийн засаг, бизнесийн өнөөгийн өнгийг тодорхойлогч, ард түмний
төлөөлөл болж байгаа нь "Next Stop”-ийг бусад харшийн наадамтай
харьцуулахын аргагүй гэдгийг илтгэж байгаа юм. Энэхүү наадамд төрийн
гурван өндөрлөгөөс авахуулаад гадаад, дотоотод хүлээн зөвшөөрөгдсөн
бизнесийн салбарын томчууд, он оны шилдэг залуучууд уригдан оролцдог нь
энэхүү наадмын нэр хүнд, чансааг илтгэж байгаа юм. Энэ жилийн "Next
Stop” наадмын шилдгүүд энэ сарын 18-нд тодрох гэж байна. Монгол улсын
цаашдын ирээдүйг тодорхойлох нийгэм, улс төр, эдийн засаг, бизнесийн
"Оны залуу”-чууд хэн байх бол...