Венесуэлд 30 хоногийн хугацаатай онц байдал зарлалаа

579

Венесуэлд 30 хоногийн хугацаатай онц байдал зарлалаа

 

КАРАКАС. /Agence France-Presse/. Нутаг дэвсгэрийн дийлэнх хэсэгт цахилгаан тасарсны улмаас Венесуэлийн Үндэсний ассамблей сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдогийн хүсэлтээр онц байдал зарласан тухай “Agence France-Presse” агентлаг мэдээлэв.

 

Цахилгаан хангамж тасарсантай холбогдуулан эрчим хүчний системийг сэргээх зорилгоор олон улсаас тусламж авахын тулд 30 хоногийн хугацаатай онц байдал тогтоох тухай хүсэлтийг Х.Гуайдо өмнө нь Үндэсний ассамблей руу илгээсэн байна. Түүнчлэн төрийн өмчит “Corpoelec” эрчим хүчний компанийн объектууд болон ажилтнуудыг хамгаалахад шаардлагатай бүхий л хүчээ дайчлахыг Х.Гуйдо Зэвсэгт хүчинд үүрэг болгожээ.

 

Венесуэлийн нийслэл Каракас хот болон дийлэнх мужид өнгөрсөн пүрэв гарагт цахилгаан тасарсан юм. Боливар муж дахь Симон Боливарын нэрэмжит Усан цахилгаан станцын үйл ажиллагааг санаатайгаар тасалдуулсны улмаас ийм зүйл тохиолоо гэж “Corpoelec” компани мэдээлсэн байна. Харин Венесуэлийн Ерөнхийлөгч Н.Мадуро энэ хэрэгт АНУ-ын империализмыгбуруутгасан юм.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>