Г.Дорлигжав Х.Тэмүүжингийн дэлгэсэн баримтад холбоотой эсэхдээ хариулт өглөө
Х.Тэмүүжин сайдын суудлаасаа буухтайгаа зэрэгцээд 2 сая ам.долларын авлигын гэх баримтыг дэлгэж дуулиан дэгдээсэн.
Учир шалтгаан нь асуултын тэмдэг дагуулсаар байгаа энэ баримтын талаар УИХ-ын чуулганы хуралдааны үеэр Ө.Энхтүвшин гишүүн Хуульзүйн сайдад нэр дэвшигч Г.Дорлигжаваас асууж, өөрөө үүнд холбоотой эсэхийг нь лавласан юм.
Үүнд Г.Дорлигжав дараах хариултыг өглөө.
"Энэ бол гүтгэлэг гэдгийг хэлье. Хуульзүйн сайд байсан Х.Тэмүүжин гэдэг
хүн өөрийн хамсаатан хэвлэл мэдээллийн хүнтэй хамтран зориудаар ийм
асуудал дэгдээсэн. Би Хуульзүйн сайд байсан хүн ийм баримт гар дээр нь
ирлээ гэхэд үнэн эсэхийг нь нягтлахгүйгээр олон нийтэд зарласанд
харамсаж байна.
Үнэндээ бол надад Ерөнхий прокурорын албан тушаалыг хашч байх үед хүнд байсан. Эхнэрээр дамжуулж хүртэл ярьдаг байсан. Намайг байх суух газаргүй болгож байсан. Энэ үед "Амь дүйсэн ажил шүү наадах чинь"гэж хэлж байсан Ерөнхийлөгчийн үг санаанд орж байсан.
Ер нь бол энэ арай хатуудсан тоглоом. Тиймээс энэ удаа хуулийн
байгууллагаар шалгуулна. Нэлээд ул суурьтай шалгуулна. Мөн тийм зүйл
надад холбогдолгүй гэдгийг дахиад албан ёсоор хэлье" гэлээ.
Ийнхүү олын анхаарлын төвд байгаа их хэмжээний мөнгөний асуудал бол гүтгэлэг гэдгийг Г.Дорлигжав хэллээ. Тэгэхээр экс сайд гарт байгаа баримтаа нягтлалгүй олон нийтэд авлигын баримт гэж дэлгэсэн болж таарах уу гэдэг асуудал нээлттэй хэвээр үлдлээ.