Шинээр өмчлүүлэх 52 байршлын бүртгэл өнөөдөр эхэлнэ

1239
Шинээр өмчлүүлэх 52 байршлын бүртгэл өнөөдөр эхэлнэИргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар шинээр өмч­лүүлэх 52 байршлын хоёрдугаар ээлжийн байршлуудын цахим бүртгэл эхлэхэд бэлэн болсон байна. Хоёрдугаар ээлжийн байршилд Сонгинохайрхан дүүргийн Эмээлт уулын Баруун хоолой, Баянзүрх дүүргийн Улиастай Их Цуурайн ам, Улиастай Бага цуурайн ам, Багануур дүүр­гийн Тарианбулагийн хоёрду­гаар хэсэг, Багахангай дүүргийн Хангайн хөндийн нэгдүгээр хэсэгт нийт 2245 га газарт 14490 иргэнд цахимаар газар өмчлүүлэх аж.

Мөн өмнөх таван байршлаас Сонгинохайр­хан дүүргийн Соёондын ам, Ба­гахангай дүүргийн Бор үзүүр, Багануур дүүргийн Тарианбу­лагийн нэгдүгээр хэсэгт нийт 1203 га газарт 1329 иргэнд газар өмчлүүлэх юм байна.

Цахим бүртгэлийн ажиллагаа өнөөдөр эхлэх бөгөөд НӨХГ-аас хэвлэл мэдээллийн хэрэгслээр дэлгэрэнгүй мэдээлэл өгөх ажээ.
Монголын мэдээ

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>