Майкл Жексоныг өмгөөлсөн баримтат кино бүтээжээ

58

Майкл Жексоныг өмгөөлсөн баримтат кино бүтээжээ

 

Майкл Жексон, Жеймс Сейфчак. 

Попын хаан гэгдэж агсан Майкл Жексоны тухай "Неверлэндийг орхисон нь” хэмээх нэртэй баримтат кино гарч, дэлхий нийтийг шуугиулаад байгаа билээ. Уг кинонд дуучны Неверлэнд эдлэнд амьдарч байх үедээ бэлгийн дарамтад өртсөн Уэйд Робсон, Жеймс Сейфчак гэх хүүгийн түүхээс сэдэвлэсэн уг кинонд Майкл Жексоныг педофил буюу бага насны хүүхдийг сонирхдог байсан хэмээн батлахыг оролдсон байдаг. Тэгвэл дуучны гэр бүл, үр хүүхдүүд нь дээрх киноны яг эсрэг утгатай "Neverland Firsthand” хэмээх баримтат кино бүтээжээ. Илая Педрасаийн бүтээсэн уг кинонд Майкл Жексоны хамаатнууд болох Таж Жексон, Брэнди Жексон, , дуучны техникийн албаны захирал байсан Брэд Сандберг зэрэг хүмүүс оролцсон бөгөөд "Неверлэндийг орхисон нь” кинонд гардаг баримтуудыг үгүйсгэдэг аж.   

Eagle.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.