НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА ЗУРГААН ОРЛОГЧТОЙ БОЛОХ УУ

515

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА ЗУРГААН ОРЛОГЧТОЙ БОЛОХ УУ

 

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан зургаан орлогчтой ажиллахаар болжээ. Өнөөдөр орлогч нарыг томилох НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралд хэвлэл мэдээллийн хэрэгслийг оруулахгүй байх үүрэг даалгаврыг хамгаалалтын албанд өгчээ.

Хотын даргын орлогч, төслийн удирдагчид доорх хүмүүсийг томилох асуудлаар яг одоо НИТХ-ын тэргүүлэгчид хуралдах гэж байна.

Уг хурал эхлэх гэсэн боловч орлогч болох О.Мөнгөншагай, М.Халиунбат нар ирэхгүй хүлээлгэж байна. Нийслэлийн Засаг даргыг олон орлогчтой болж төрийн байгууллагын бүтцийг данхайлгаж байна гэж шүүмжилж байна. Хуучин хоёр  орлогчтой байсан бол ийнхүү дөрвөөр нэмж байгаа бололтой.

 

Өнөөдөр 11.00 цагт НИТХ-ын тэргүүлэгчид хуралдаж, хотын даргын зургаан орлогчийн асуудлаар зөвшилцөхөөр төлөвлөжээ. Хуралдаанд хотын дарга С.Амарсайхан орлогчийн нэрийг оруулж ирэх юм байна.

Хотын дарга С.Амарсайхан албан ёсоор хоёр орлогчтой байна. Мөн төслийн менежер нэрээр дөрөв нийтдээ зургаан орлогчтой байхаар бүтцээ батлуулсан. Тэрбээр орлогчийн асуудлаар хүргүүлсэн зөвшилцөх бичигтээ дараах хүмүүсийн нэрсийг оруулж иржээ.

Ингээд Нийслэлийн Засаг даргын орлогч нартай танилц.  

1. 1-р орлогч Ж.Батбаясгалан /төсөв/
2. 2-р орлогч Ш.Анхмаа /агаар орчны хариуцсан/
3. Д.Мөнхжаргал 
4. М.Халиунбат
5. О.Мөнгөншагай 
6. Б.Отгонсүх нар орлогчийн ажил хийнэ

 

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>