Монголд ѳѳрийгѳѳ “ОД” гэж боддог тэнэгүүд олширчээ

601

Бие тоох бол өвчин

…Монголд ѳѳрийгѳѳ “ОД” гэж боддог тэнэгүүд олширчээ. Үүнд бид ѳѳрсдѳѳ буруутай. Ядаж байхад ямар ч хѳѳргѳн зусарч хүмүүс юм бэ? дээ, монголчууд бид.

Нэг мангар бацаан тэнэг ч болов үйлдэл хийгээд л олны анхааралд ѳртѳхѳѳр нь “Од” болгон ѳргѳмжилнѳ. Тэгээд тэд дүрдээ итгээд тэнэглэхээр нь бид алгаа ташаад л, алгаа ташаад л хѳѳргѳѳд байна. Угаасаа тэнэг юм болохоороо олны ѳмнѳ “Нүдний булай” болохоор нь харааж зүхээд, дээрээс нь нулимаад дэвслэнэ.

Тэгж л бахаа хангана, гэхдээ ѳѳрийнх нь ээлж ирэхийг хүлээнэ. Олны анхааралд ѳртѳх үй олон арга бий. Зүгээр л тайзан дээр гараад “бѳгс бѳѳр” хамруулсан марзан юм ярина, залуус алга ташиж инээлдэхээр нь ѳѳрийгѳѳ “Од” болж байна гэж бодно, хэн нэг нь хувийн сэксийн амьдралаа бусдад дэлгэнэ, хорсож атаархсан олон хүмүүс түүнийг нь дэмжиж хашгиралдацгаахаар нь ѳѳрийгѳѳ “Од” болж байна гэж сэтгэнэ, нэг бүсгүй хѳх ѳгзгѳѳ гаргаж бусдын сэрлийг хѳдѳлгѳнѳ, шунаж тачаадсан олон хүн уухилахаар нь ѳѳрийгѳѳ “Од” болж байна хэмээн тэнэгтэнэ.

Moнголд ямар нэгэн сенсаци дэгдэхээр “Дэлхий алмайрч байна” гэж солиорно. Яг үнэндээ дэлхийн 200 гаруй улс үндэстэнгүүдээс  биднийг мэдэж тоож байгаа нь даанч цѳѳхѳн. Энэ галактикийн хийрхэл дунд  монголчууд бидний хийрхэл шүлс тургих тѳдий.

Элдэв гаж үйлдэл дундаас тодордоггүй л юм бол бид энэ дэлхийд дэндүү ѳчүүхэн. Тэгэхээр хэдүүлээ хийрхэлээ жаахан дарж байх хэрэгтэй байнаа. Сүүлийн жилүүдэд монголчууд бид оюун сэтгэлгээний цар хүрээгээрээ, дэлхийн сонгодог урлагийн дэвжээн дээрх амжилтаараа, үндэсний урлагийн хэв маягт түшиглэсэн бүтээлээрээ дэлхийд гарч ирж байгаа нь үнэн. Бид үндэстнийхээ хувьд хоцрогдсон хоцрогдлоо давуу тал болгон ашиглах боломж байна. Энд саад болж байгаа атаархлаа хянан багасгах хэрэгтэй боллоо. Бид бие биенээ үнэт зүйлээрээ дэмжиж нэгдэх хэрэгтэй болж байнаа. Дэлхийг хараачилсан цаг үе бидэнд ийм боломж олгож байна. Харин бид жижиг амбицаа дарж үнэт брендийнхээ тѳлѳѳ нэгдэх хэрэгтэй болж байна. Монголд дэлхийн хэмжээнд үнэлэгдэх “ОД” цѳѳхѳн дѳѳ, бүү халуур. Харин тийм “Од”- ыг тѳрүүлэх боломж бий юу? гэвэл байгаа. Монголдоо байгаа монголчууд, гадаадад байгаа монголчууд ойлголцон нэгдвэл ийм боломжууд тун ойрхон байна даа. Гэхдээ 2 зүйл дээр бид тэрсэлддэг. Хэн нэгэнтэй хамтраад их мѳнгѳ олно гэдэг сэтгэлгээнээс, хэн нэгэн хамтраад нэр алдартай болно гэдэг сэтгэлгээнээс л болгоомжлон дайждаг. Зүгээр л монгол бахархал дээрээ  соёмбот тугаа тулаад ѳндийх гэдэг огт ѳѳр мэдрэмж.

Ѳнѳѳгийн олон залуус биеэ тоож байнаа. Зүгээр л ѳѳрсдийгѳѳ энэ нийгмийн “гэгээруулэгч” гээд итгэчихэж, уучлаарай. Та нар ѳѳрсдийн амьдралаа бусдад үлгэр жишээчээр бүтээж чадахгүй бол, та нар ѳѳрсдийн нэр хүндээ бусдын тусын тѳлѳѳ зориулж чадахгүй бол, та нар бусдын зовлон шаналлыг ѳѳрийн мэт хүлээж авч чадахгүй бол зүгээр л зайл даа, та нарын хэлдгээр. 

Чи ѳѳрийгѳѳ” ОД” гэж бодож байгаа бол сагсууралгүй орчноо эргэцүүлээд хар даа. Чи энэ ертѳнцѳд хэнтэй ч жишишгүй ѳвѳрмѳц бодьгал. Чамайг хэн ч дуурайхгүй, хэн ч давтахгүй. Чи ѳѳрийгѳѳ тасархай гэж бодож байвч бусдын дэмжлэггүйгээр хэн ч биш, нусан пулёмот. Чи бусдын дэмжлэгтэйгээр олны анхааралд ѳртѳж чадна. Эс тэгвэл зүгээр л мангар бацаан. Тэгэхээр чамайг тойрон хошгируулж байгаа хүн болгон чиний дайсан, хорлон сүйтгэгчид. Чи нэг зүйлийг ойлго. Чи ганцаараа хэн ч биш. Бусадтай ухаалгаар эвлэлдэн нэгдэж байж чи хүссэнээрээ “ОД” болж чадна, хэрвээ ухаантай бол удаан тогтноно, тэнэг  бол удахгүй “Нүдний булай” болно. Товчхондоо бол энэ.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

 

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>