Нөөцийн махыг 45 дэлгүүрээр борлуулж байна
Нөөцийн махны худалдаа өчигдрөөс эхэлсэн. "Баатарууд Тэнгэр" ХХК, "Дархан меат фүүдс" ХХК, "Сүхбаатар мах маркет" ХХК-ууд нийт 4 мянган тонн мах бэлтгэж, нийслэлчүүдэд хүргэж байна.
Бэлтгэсэн үхэр, хонь, ямааны ястай махыг 2 болон 3 кг-аар ангилан савлан, үхрийн ястай махыг 7200 төгрөг, хонины ястай махыг 6000 төгрөг, ямааны ястай махыг 5500 төгрөгөөр нийслэлийн 6 дүүрэгт 45 хүнсний дэлгүүрээр худалдан борлуулж эхэллээ.