Авлига өгсөн авсан хэрэгт буруутгагдаад буй 54 оюутан багш нарыг шүүнэ

1968
МУИС-ийн Худалдааны сургуулийн оюутнуудаас их хэмжээний мөнгө авлигад авсан гэх Б.Жавхлантөгс нарын дөрвөн багш, 50 оюутныг шүүх хурал өнөөдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн нэгдүгээр шүүхэд өнөөдөр 09.00 цагаас болно.

 

     Одоогоос хоёр жилийн өмнө тус сургуулийн сургалтын албаны Б.Жавхлантөгс нарын багш, мэргэжилтнүүд төгсөх ангийн оюутнуудаас дүнг нь засч өгнө хэмээн авлига авсан байна.

 

     Ингээд оюутнуудын дүнг засаагүйгээс төгсөлтийн шалгалтаа өгч чадахгүйд хүрч уг хэрэг илэрсэн байдаг. Оюутнууд "Сургалтын албаны мэргэжилтэн Б.Жавхлантөгс нар зуучлагч оюутнуудаараа дамжуулж сургалтын алба дүн засна гэж нэг оюутнаас 400-700 мянган төгрөг авсан” хэрэгт буруутгагдаж байгаа юм.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>