"Эрдэнэт үйлдвэр" ажилдаа 500 мянган төгрөгөөр шагнана

Хөдөлмөрийн тухай хууль, компанийн дүрмийн холбогдох заалтыг үндэслэн "Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирлын 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн тушаалаар компанид гурван сараас дээш хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж буй ажилтан бүрт хэмнэлтийн бодлогын үр дүн, 500 мянган төгрөгийн нэмэгдэл хөлс олгохоор шийдвэрлэжээ.