Хаврын чуулганы нээлтээс хойш иргэдийн УИХ-д итгэх итгэл илт сэргэжээ
УИХ-ын хаврын чуулган эхэлснээс хойш иргэдийн хууль тогтоох дээд байгууллагад итгэх итгэл сэргэсэн гэх судалгаа байгаа юм. Тухайлбал, судалгааны “МЭК” ХХК ийм дүгнэлт хийжээ. Тус компанийн хувьд аль нэг нам эвсэл, хувь хүнээс хараат бус бие даасан үйл ажиллагаа явуулдаг гэдгээрээ хамгийн бодит үнэн зөв үнэлгээг гаргадаг хэмээн үнэлэгддэг.
