Монгол Улсаас Саудын арабын хаант улсад суух консул үүрэгт ажилдаа орлоо
Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Элчин сайд З.Чинтүшиг Саудын Арабын Хаант Улсад суух Монгол Улсын Өргөмжит консулаар томилогдсон Хишам бин Абдулрахман бин Салех Аль-Амудиг энэ сарын 29-ний өдөр хүлээн авч уулзаж, консулын патент, тамгыг нь гардуулж, үүрэгт ажилд нь оруулав. Элчин сайд З.Чинтүшиг шинээр томилогдож буй Өргөмжит консулд хоёр орны худалдаа, эдийн засаг, хүмүүнлэгийн салбар дахь хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах, өөрийн хариуцсан консулын тойрогт Монгол Улсын иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлж, ажлын амжилт хүслээ.
С.Мөнхбаатар