Тэр жоохон охиныг ч арай ч дэндүүлсэн байна aa…

5433

Сайн байна уу? Сайтын уншигчид аа. Миний бие 24 настай эмэгтэй гадаадад нөхөртэйгөө нэг сургуульд сурдаг. Бид гэр бүл болоод 2 жил болж байна. Нэг асуудалд та бүхнээсээ зөвлөгөө авах гэсэн юмаа. Манай нөхөр надтай нас чацуу, нөхөр минь надтай суухаас өмнө нэг охинд их сайн байсан гэсэн тэгээд гадаад явах болохоороо тэр охиноосоо өөрөө салая гэж хэлээд салаад, гадаадад ирсэн. Өмнө нь бид бие биенийгээ таньдаг байсан тэгээд жилийн дараа бид нэг нэгэндээ татагдаад үерхээд хамт амьдраад гэрлэсэн.

Гэрлэсэн ч гэж дээ хүчээр шахуу нөхрөө хүчилж, хайртай гээд, салахгүй гээд, тэр сайн гээд байдаг охиныг нь элдэв янзаар харааж байж нөхрөө өөрийн болгосон. Гэтэл нөхөр минь одоог хүртэл надад хайртай гэж хэлдэггүй би надад хайртай юу гэхээр толгой тохино, тэгээд тэр охиноо бодоод л байдаг юм байна лээ. Тэр охин нь өөрөөс нь 3 дүү яахав үнэхээр хөөрхөн, боловсролтой, онгон охин л юм билээ.

 

Яахав би нөхөртөө онгон очоогүй ээ. Гэхдээ надад юм хэлдэггүй. Саяхан нөхрийнхөө утсыг оролдож үзэж байгаад тэр охинтой хэдэн хоногийн өмнө чаталсан байхыг харлаа. Нөхөр минь одоог хүртэл тэр охинд хайртай, санадаг, хайргүй хүнтэйгээ байгаа ч би яагаад энэ хүний төлөө чамайг мартаж чаддаггүй юм бэ гэж баахан бичсэн байсан. Тэгээд нөгөө охин нь болохоор одоо болий чи гэр бүлтэй хүн гэр бүлээ бод гэж бичсэн байсан.

Бас тэр удахгүй хүнтэй гэрлэх гэж байгаа гэсэн. Тэгтэл нөхөр минь би чиний анхны эр хүн болохыг ямар их хүсэж байсан гээч нтр гээд л баахан юм бичсэн байсан. Тэгээд би нэг юм бодлоо. Би л ганцаараа хүнтэй суугаад жаргалтай байна гэж бодоод байснаа, хайртай 2-г салгаж ухаан жолоогүй тэр хүнийг л өөрийн болгож байвал бусад нь хамаагүй гэж бодож байж. Тэр жоохон охиныг ч арай ч дэндүүлсэн байна. Тэгээд би хүнийг ингэж зовоож байхаар зүгээр тавьж явуулахаар салахаар шийдээд байнаа. Миний зөв үү?

Хайртай бол орхиж чаддаг байх хэрэгтэй гэсэн тийм болохоор дахиж зовоохыг хүсэхгүй байна. Тэр охин нь ч манай нөхөрт хайртай юм байна лээ. Гэрлээгүй нөхрөө өөрийн болгох гэж ухаангүй гүйж байхдаа тэр охиныг ч өчнөөн зовоосоон. Тэр болгонд надтай хэрүүл хийж юм болуул болох л байсан. Гэтэл тэр охин тэгээгүй уучлаарай эгчээ би ойлголоо дахиж тэгэхгүй ээ гээд зайгаа тавьж өгсөн. 1 ёсондоо үерхэж байсан хүмүүсийн дундуур би орж салгаж суусан гэсэн үг. Би яах вэ хүмүүсээ туслаач…

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>