Хоёр сэтгүүлч тутмын нэг нь аюулд өртдөг
“Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр” өнөөдөр тохиож байна. Энэ өдөр хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид салбарынхаа ололт амжилт, болж бүтэхгүйг “тогоон дотроо” нухацтай ярьдаг уламжлалтай. Мөн сэтгүүлзүйн салбартай холбоотой олон чухал судалгаа, санал шүүмжлэл өрнөдөг.

