Амьдрал болзооноос ихэлдэг гэхдээ...
"Хүн төрөлхтөн мөхөөгүй цагт хайр дурлал оршсоор л
байх болно” гэж нэрт яруу найрагч, суут сэтгэгч Омар Хайям хэлжээ.
Үнэхээр амьдрал үргэлжлэхийн тулд хайр оршдог. Хайрлахын шалтгаан
амьдрал болдог ажээ. Харин амьдралын эхлэл нь болзоо юм. Гэвч өнөөдрийн
ихэнх залуус хайртай бүсгүйтэйгээ хэдхэн удаа болзоод л /эс бөгөөс
уулзаад/ "Би энэ бүсгүйтэй заавал амьдарна” гэсэн бодол сэтгэлдээ
тээдэг. Нэг талаар энэ нь зөв боловч нөгөөтэйгүүр сөрөг талтай. Хэт
дэврүүн сэтгэлээр гаргасан шийдвэр буруу байх нь элбэг шүү дээ.


