Сингапурт нүцгэн зураг илгээхийг гэмт хэрэгт тооцно

493

Сингапурт нүцгэн зураг илгээхийг гэмт хэрэгт тооцно

 

Сингапурын парламент цахим орчинд үйлдэгдэж буй хамгийн түгээмэл гэмт хэрэг болох бусдыг садар самуунд уруу татах хууль бус үйл ажиллагаатай хатуугаар тэмцэхээр болж, эрүүгийн хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулсан талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ. 

 

Тус улсын парламент эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулж, өөрийнхөө болон бусдын биеийн нүцгэн зургийг бусдад илгээх (Cyber-flashing), бусдыг айлгаж, дарамтлах зорилгоор нүцгэн зургийг нь тараах  (Revenge porn) үйлдлүүдийг гэмт хэрэгт тооцохоор болжээ. 

 

(Revenge porn) төрлийн гэмт хэрэгт тав хүртлэх жилийн ял оноохоос гадна, өндөр мөнгөн торгууль ноогдуулах, олны өмнө саваадаж, шийтгэх бол (Cyber-flashing) төрлийн гэмт хэрэгт нэг хүртлэх жилийн ял оноох гэнэ. 

 

Нүцгэн зургийг цахим орчинд тараахаас гадна утасны “Bluetooth”-ээрээ дамжуулан бусдад дамжуулсан нь тогтоогдвол ял авах аж. 

 

Мөн нүцгэн зураг хүлээн авагч нь 14 нас хүрээгүй бол  шийтгэл хүндэрч, хоёр хүртлэх жилийн ял оноохоос гадна олны өмнө саваадуулах аж. 

 

Цахим орчин дахь садар самуунтай тэмцэхээс гадна парламент албан ёсоор гэрлэсэн хосын хоорондох хүчинг гэмт хэрэгт тооцох, секс хүүхэлдэйг хориглох, амиа хорлохыг гэмт хэргээс хасахаар уг шинэ эрүүгийн хуулинд тусгажээ. 

 

 

Б.Дэлгэрцэцэг 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>