Охидын 1000 гаруй нүцгэн зураг цуглуулсан 17 настай этгээдийг саатуулав

1185

 

Охидын 1000 гаруй нүцгэн зураг цуглуулсан 17 настай этгээдийг саатуулав

 

 

Сүүлийн үед фэйсбүүк хуудсаар дамжуулж охидтой дотно танилцан, хэсэг хугацааны дараа зураг бичлэгээр нь сүрдүүлж, бэлгийн харьцаанд ордог, заримаас нь мөнгө авдаг этгээдүүд нэмэгдсээр байгаа ажээ. Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагч нар хэргүүдийг тухай бүрт нь илрүүлж шалгаж буй юм байна. Тухайлбал:

-Улаанбаатар хотын харъяат, 35 настай, эрэгтэй "М” нь зарын болон мэдээллийн вэб сайт ашиглан бэлгийн дур хүслээ ёс бусаар хангаж байсныг ЭЦА-ны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагч нар холбогдох шалгалтын ажиллагааг шуурхай явуулж, гэмт этгээдийн байршлыг тогтоон, дайчлан баривчилжээ. Шалгалтын явцад гэмт этгээдийн гар утас болон компьютерт садар самуун агууламжтай бага бус хэмжээний файл илэрснийг эд мөрийн баримтаар хураан авч, хууль бус үйлдлийг таслан зогсоож, эрүүгийн хариуцлагад татсан байна.

-Хуурамч фэйсбүүк хаяг ашиглан бага насын охидтой дотно харьцаа тогтоож, эцэг эхээс нь далдуур хувцастай болон нүцгэн зургийг нь цуглуулж охидыг сэтгэл санааны дарамтанд оруулж байсан хөдөө орон нутгаар уурхайн туслах ажилтан хийж явдаг 32 настай, эрэгтэй "Г” гэгчийг ЭЦА-ны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагч нар орон нутгийн цагдаагийн газартай хамтран илрүүлж, гэмт этгээдийг үйлдэл дээр баривчилж, эд мөрийн баримтаар түүний хууль бус үйл ажиллагаанд ашиглагдаж байсан гар утсыг хураан авч, эрүүгийн хариуцлагад татжээ.

-Сүхбаатар аймгийн харьяат, 17 настай, эрэгтэй "Х” нь хуурамч фэйсбүүк хаяг ашиглан насанд хүрээгүй охидтой танилцаж, нүцгэн зургийг авч цуглуулдаг, зургийг нь ашиглан дарамталж, бэлгийн харьцаанд ордог, мөнгө авч байсныг ЭЦА-ны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагч нар шуурхай илрүүлэн хууль бус үйлдлийг таслан зогсоож эрүүгийн хариуцлагад татсан байна.

Уг этгээдийн хууль бус үйлдэлдээ ашиглаж байсан гар утсанд хийсэн үзлэг, шалгалтаар 1032 ширхэг насанд хүрээгүй байж болзошгүй охид, эмэгтэйчүүдийн нүцгэн зураг болон өөр бусад садар самуун агууламжтай файлуудыг илрүүлсэн ба хэд хэдэн хүнийг хохирогчоор тогтоон, шалгалтын ажиллагааг явуулжээ.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>