500 ТӨГРӨГНИЙ НОЁРХОЛ

161
500 ТӨГРӨГНИЙ НОЁРХОЛ

Өвлийн жавар сэнгэнэсэн их хотын өглөө. Хүмүүсийн амнаас уур савсаж, машины цуваа шүргэлцэх шахан аажмаар урагшилж, харин би таягаа тулан алхсаар. Ажил минь холгүй. Замд тааралдах бүхэн нэгэнт цээжлэгджээ.

... Нийслэлийн зүрхэнд байрших гурван давхар саарал байшин хүрэхийн тулд би цаг орчим явна. Саяхан хиймэл хөл хийлгэсэн тул нийтийн унаагаар зорчих боломжгүй. Албандаа очоод сандал дээрээ тухалж аваад хүмүүст авах гэсэн бүтээгдэхүүнийх нь талаар тайлбарлаж өгөх үүрэгтэй. Хаврын нялх навчсыг ажиж, зуны бороонд уярч, намрын өегт налайж, өвлийн өлчирт чийрэгжсэн миний зам. Энэ л замаар хагас цаг шахам яваад ягаан байшингийн үүд хавьцаа суух гуйлгачин залуутай тааралддаг. Түүний бие махбод бүрэн, харин дуу хоолой нь өрөвдөм.

Хажуугаар нь өнгөрөх бүртээ 500 төгрөг өгсөөр даджээ. Зарим өдөр харахнээ миний 500 төгрөгнөөс өөр гялтайх зүйл уутных нь ёроолд харагдахгүй байх тул энэ өглөгнөөс тун чиг хамааралтай хүн юмуу даа гэж бодогдох үе ч байна. Харин, нэг өдөр хоолтой хоолгүй байхаа яагаад над мэтийн гудамжаар алхах хүмүүсээс хаад нэг өгөх 500 төгрөгөөр шийдүүлдэг юм бол гэсэн бодол энэ залуугийн хажуугаар өнгөрөх бүр бодогдоно. Саваагүйтэж нэг удаа тооцоолж үзтэл арван өдөр хоол идэх мөнгө гарч билээ. Бие эрүүл түүнд туслах санаатай захиралдаа дуулгатал миний хийж байгаатай адилхан ажил бий гэв. Өнөөх залууд хэлэхэд "Ингэж суух нь амар байдаг юм аа” гэх нь тэр. Хичнээн урам хугарсан гэх вэ.

Хагас цагийн газарт 500 төгрөгөө орхисоор олон өвөл өнгөрчээ. Хөл минь ч эдгэж таяггүй явдаг болов. Гудамжинд суудаг залуу улам дордсон нь илт анзаарагдана. 500 төгрөгний ноёрхолоо гэж . . .

Тусалжин

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.