Сайжруулсан түлшийг лхагва гаригаас эхлэн худалдаална

742

Сайжруулсан түлшийг лхагва гаригаас эхлэн худалдаална

Энэ сарын 15-наас буюу ирэх лхагва гаригаас эхлэн нийслэлд сайжруулсан түлшийг худалдаалж эхлэх гэж байна. Сайжруулсан түлшийг 25, 600, 900 кг болон 1 тонны хэмжээтэйгээр худалдаанд гаргахаар төлөвлөжээ. Үнийн хувьд 25 кг-ийн шуудайтайг 3750 төгрөгөөр, нэг тонныг нь 150.000 төгрөгөөр борлуулах юм.
Өнгөрөгч дөрөвдүгээр сарын 15-наас эхлэн түүхий нүүрсийг нийслэлд оруулахыг хориглосонтой холбогдуулан ийнхүү шахмал түлшийг иргэдэд нийлүүлж байгааг албаныхан тайлбарлаж байлаа.
Улаанбаатарын хотын хувьд нэг өвөлдөө 1.2 сая тн түүхий нүүрс хэрэглэдэг гэсэн тооцоо бий. Харин энэхүү шахмал түлшийг хэрэглэж эхэлснээр түүхий нүүрсний хэрэглээг хоёр дахин бууруулж, агаарын бохирдлыг 30-40 хувь бууруулах боломжтой болох юм.
Одоогийн байдлаар сайжруулсан түлш үйлдвэрлэх арав гаран компани үйл ажиллагаагаа явуулж байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>