ҮНСЭЛЦЭХ СОЁЛ
МЭӨ 4000 жилийн үеийн Персийн хадны бичигт үнсэлтийн тухай бичсэн байдаг нь үнсэлтийн тухай хүн төрөлхтөний түүхэн дэх анхны эх сурвалж болдог.
МЭӨ V зуунд суут эрдэмтэн Геродит бичихдээ Перс улсад нийгмийн адил зиндааны эрчүүд талархахдаа бие биеийнхээ уруул дээр үнсдэг бол зиндаа ондоо эрчүүл хацар дээрээ үнсэлцдэг байжээ.
Эртний Грек улсад малчин хүү Пан үзэсгэлэнт лусын дагинад дурлаж амар заяа үзүүлэхгүй чангаахад хөөрхий бүсгүй айж эмээсэндээ нарийхан хулс болон хувирчээ. Уйтгар гунигт автсан хүү хулсан бишгүүр хийн үлээн сэтгэлээ онгойлцож байв. Үүнийг өвөрмөц үнсэлт гэдгийг харуулж байна.