“ХААН ЖЕЙМС”-ИЙН АМЖИЛТ

1406
 “ХААН ЖЕЙМС”-ИЙН АМЖИЛТЭнэ цаг үеийн хамгийн шилдэг сагсчин гэж нэрлэгдээд буй Леброн Жеймсийн тухай хөвгүүдийн онлайн сэтгүүл хүргэж байна. Леброн Рэймон Жеймс нь АНУ-ын Охай мужид 1984 оны 12 дугаар сарын 30-нд төрсөн.

Леброн нь Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгчин бөгөөд Хойд Америкийн Үндэсний сагсан

бөмбөгийн холбооны "Кливленд Кавальерс” багийн тоглогч юм. Түүнийг сагсан бөмбөгийн талбайд "Хаан Жеймс" хэмээн хочилдог.

Охайгийн дунд сургуулийн "Mr.Basketball” шагналтнаар гурвантаа тодорч байсан тэрбээр дунд сургуульд суралцаж байхдаа л ирээдүйд нэр алдраа дуурсгасан шилдэг тамирчин болно гэдгээ бусдад харуулж чаджээ.

Леброн 18-хан настайдаа 2003 оны NBA-гийн драфтын нэгээр "Кавальерс”-т сонгогдож чаджээ.

Түүнчлэн үндэсний сагсан бөмбөгийн лигт тоглох болсон цагаасаа эхлэн олон шилдэг амжилтын эзэн болж, хамгийн залуу гэх тодотголтой олон рекордын эзнээр тодорч чадсан юм.

"Кливленд Кавальерс”-ийн довтолгооны гол хүчин болсон Жеймс 2006-2010 оны хооронд дараалан багаа Play-Off-т шалгарахад голлох үүрэг гүйцэтгэсэн. 2007 онд тэд Конференсийн финалд шалгарсан нь 1992 оноос хойшхи анхны том амжилт байсан бөгөөд түүхэндээ анх удаагаа NBA-ын финалд өрсөлджээ.

Жеймс мөн АНУ-ын шигшээ багт багтаж 2004 оны Афины олимпиос хүрэл, 2008 оны Бээжингийн олимпийн наадмаас алтан медалийг тус тус хүртсэн.

Түүний хүүхэд наснынх нь амьдрал тийм ч дардан шулуун байсангүй. Леброны ээж Глория Жеймс 16 настайдаа хүүгээ төрүүлжээ. Түүний эцэг нь Энтони Макклелланд гэгч эр байсан боловч хүүгийнхээ албан ёсны эцэг болохоос татгалзсан байна.

Хэдийгээр Леброн ээжтэйгээ хүнд хэцүү амьдралыг туулж байсан хэдий ч  түүний ээж нь бяцхан хүүгээ гудамжны харгис хэрцгий зодоон, нийгмийн энэ таагүй байдлаас ангид байлгахаар хэрэндээ хичээдэг байв.

Леброн бага сургуульд элсэн ороод багагүй бэрхшээлтэй учирчээ. Гэр бүлийн амьдрал нь хүнд хэцүү, ядуу зүдүү, үргэлж санхүүгийн бэрхшээлтэй тулгардаг байсан учир бяцхан хүү бусад хөвгүүдтэй найзлахаас эмээдэг байсан гэнэ. Гэхдээ тэр хичээл номондоо шамдаж, спортод тэр дундаа сагсан бөмбөг, хөл бөмбөгт дэндүү дуртай байжээ. Майкл Жорданг шүтэж, түүн шиг сагсчин болохыг мөрөөдөж явсан бяцхан хүү хүнд бэрх амьдралаас өөрийн авьяас чадвараар жинхэнэ шилдэг тамирчин болж чадсан юм.

Тэрээр энэ хугацаанд үнэхээр гайхалтай амжилтанд хүрч чадсан ба түүний амжилтуудаас дурдвал:

    2008, 2012 оны Олимпийн алтан медальтан
    2012, 2013 оны NBA-ийн аварга тоглогч
    2009—2010, 2012—2013) оны NBA-ийн шилдэг тоглогч
    2004 оны шилдэг тоглогч
    2006, 2008—2014 онуудад бүх оддын Нэгдүгээр багт багтсан
    2008 оны NBA-ийн улирлыг оноогоор тэргүүлэгч
    2005 оны NBA-ийн улирлыг минутаар тэргүүлэгч
    2012 оны шилдэг тамирчин

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>