ЭРЧҮҮДИЙН ШИЛДЭГ БРЭНДҮҮД
Үүсгэн байгуулагч: Ральф Лорень (1939.10.14)
Байгуулагдсан: 1967
Эрчүүдэд зориулсан хувцас загварын дэлхийн шилдэг брэнд компаниар ийнхүү Америкийн нэрт дизайнер Ральф Лорений үүсгэн байгуулсан "Ralph Lauren” брэндийг онцолжээ. Хэзээ ч моданаас үл гарах "сонгодог” загварын гайхалтай бүтээл амилуулдаг тэрээр дэлхийн загварын чиг хандлагыг тодорхойлогч цөөхөн суутнуудын нэг билээ.
2. Жоржо Армани / Giorgio Armani
Үүсгэн байгуулагч: Жоржо Армани 1934.07.11
Байгуулагдсан: 1975
Дэлхийд алдартай Итали брэнд "Giorgio Armani” нь эрчүүдэд зориулсан хувцас загваруудаараа нэрд гарсан бөгөөд загвар зохион бүтээгч Арманигийн гайхам цэгцтэй, цэвэрхэн урлал нь олныг бишрүүлдэг юм.
3. Пиэр Кардин / Pierre Cardin
Үүсгэн байгуулагч: Пиэр Кардин (1922.07.02)
Байгуулагдсан: 1950
14 настайгаасаа хувцас загварын салбарт хөл тавьсан дизайнер Пиэр Кардинийг "авангард” загварын бүтээлээр нь илүүтэй мэдэх бөгөөд геометрийн элдэв дүрс, хээ угалзан чимэглэлээр загвар гаргах сонирхолтой өвөрмөц сэтгэлгээтэй алдартан билээ.
4. Калвинь Клэйн / Calvin Klein
Үүсгэн байгуулагч: Калвинь Клэйн (1942.11.19)
Байгуулагдсан: 1968
Дэлхийд томоохонд тооцогддог Америкийн "PVH Corp” компанийн удирдлага дор үйл ажиллагаагаа явуулдаг "Calvin Klein” брэндийг удаах байрт нэрлэжээ. Унгар гаралтай дизайнер Калвинь Ричард Клэйний үүсгэн байгуулсан тус брэнд гадуур хүрэм болон даашинзны дэлгүүрээс эдүгээ амжилтын гараараа эхлүүлж байжээ.
5. Лакост / Lacoste
Үүсгэн байгуулагч: Рэнэ Лакост (1904 - 1996) ба Андре Жиллиэ
Байгуулагдсан: 1933
Францын чадварлаг теннисчин байсан Рэнэ Лакостын үүсгэн байгуулсан "Lacoste” брэнд нь теннисний "поло” футболкоороо хэрэглэгчдийн таашаалд ихээхэн нийцдэг бөгөөд гол нэрийн бүтээгдэхүүн үйлчилгээгээ өргөжүүлж хөнжил, алчуур тэргүүтэй гэр ахуйн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх болсон байна.
6. Бөрбэрри / Burberry
Үүсгэн байгуулагч: Томас Бөрбэрри (1835 - 1926)
Байгуулагдсан: 1856
Их Британий тансаг зэрэглэлийн "фэйшн” брэнд компанийг хувцас хийдэг ногоон бөс буюу "габардин”-ыг бүтээсэн зохион бүтээгч, дизайнер Томас Бөрбэрри үүсгэн байгуулсан билээ. Энэ ч утгаараа тус брэнд эрчүүдэд зориулсан загварлаг "цув”-аараа дэлхийд нэр хүндтэй байдаг ажээ.
7. Версаче / Versace
Үүсгэн байгуулагч: Жанни Версаче
Байгуулагдсан: 1978
Эндрью Кьюненэнь (1969 -1997) гэх балмад алуурчны гарт харамсалтайгаар хорвоог орхисон Жанни Версачегийн брэнд компани бол дэлхийд танигдсан тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн үйлчилгээний шилдэг компани билээ. Эрчүүдэд зориулсан удаах "шилдэг” брэндээр нэрлэгдээд байгаа тус компанийг түүний эгч Донателла Версаче, дүү Санто Версаче нар амжилттайгаар удирдаж явна.
8. Том Форд / Tom Ford
Үүсгэн байгуулагч: Томас Карлайл Форд (1961.08.27)
Байгуулагдсан: 2004
Орчин цагийн жинхэнэ "жентельмэн” эрчүүдийн имижийг тодорхойлогч дизайнер, кино найруулагч Том Фордын үүсгэн байгуулсан "Tom Ford” брэнд бол дээрх жагсаалтад заавал байх шилдэг брэндүүдийн нэг юм. Эрч хүчтэй, энгүй тансаг дизайн хэрэглээг гайхалтай хослуулдаг тэрээр "Gucci” / "Yves Saint Laurent” компаниас төрөн гарсан шилдэг дизайнер ажээ.
9. Хьюго Босс / Hugo Boss
Үүсгэн байгуулагч: Хьюго Босс (1885 - 1948)
Байгуулагдсан: 1923
Дэлхийн хувцас загварын ертөнцийн "ууган" брэндүүдийн нэг болох Германы тансаг зэрэглэлийн "Hugo Boss AG” фэйшн компани нь өдгөө дэлхийн 124 гаруй оронд үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд бүх цаг үеийн гэх тодотголтой эрчүүдийн "шилдэг” брэнд жагсаалтын №9 дугаарт оржээ.
10. Долче э’ Габбана /Dolce & Gabbana
Үүсгэн байгуулагч: Доменик Долче (1958) ба Стефано Габбана (1962)
Байгуулагдсан: 1985
Олны анхаарлыг эрхгүй татсан этгээд чамин сурталчилгаагаараа цуутай
Италийн тансаг брэнд "Dolce & Gabbana” анх 1985 онд охид
бүсгүйчүүдэд зориулсан брэнд бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж байсан
бол өнөөдөр хүйсийн ялгамж үгүй хэн бүхний хүсэл таашаалыг хүртсэн
"сонгодог” брэнд болжээ.