Шанхайд үйлдвэрийн барилга нурж, 10 хүн амиа алджээ

746

 

Шанхайд үйлдвэрийн барилга нурж, 10 хүн амиа алджээ

 

БНХАУ-ын Шанхай хотын Чаннин дүүрэгт байрлах үйлдвэрийн барилга өнөөдөр 11.00 цагийн орчимд нурсан  талаар "www.scmp.com" сайт мэдээллээ. 

 

"Гэнэтийн ослын улмаас 10 хүн амиа алдаж, олон хүн сураггүй болгосон" талаар Шанхай хотын албаныхан хэвлэлийнхэнд мэдэгдсэн байна. 

 

Тус барилгын хана эхэлж нурсан бөгөөд ослын газар 100 гаруй аврагчид ажиллаж буй гэнэ. 

 

"Аврагчид нуранги дороос 25 хүнийг аварч, эмнэлэгт хүргэсэн боловч дээрх иргэдийг аварч чадаагүй" гэж Шанхай хотын Онцгой байдлын газрын төлөөлөгч мэдээлсэн байна.

 

Энэхүү барилга өмнө нь "Dongchi Mercedes-Benz" компанийн засварын төв байжээ. Тус компани өнгөрөгч оны арваннэгдүгээр сард тус газраа хаасан юм. 

 

 

Б.Дэлгэрцэцэг 

 
Shuud.mn
 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>