Нефтийн үнэ эрс унажээ

854

“Brent” маркийн нефтийн үнэ пүрэв гарагийн арилжааны явцад 4.6 гаруй хувиар буурч, нэг торх нь 68 ам.доллароос доошилсон бол “WTI” маркийн нефтийн үнэ 5 хувиар унаж, нэг торх нь 58.5 ам.доллар болжээ. “Financial Times” сонинд мэдээлснээр, нефтийн үнэ ийнхүү эрс унасан нь АНУ-ын нефтийн нөөц өнгөрсөн долоо хоногт сүүлийн хоёр жилийн хугацаан дахь хамгийн дээд түвшинд хүрч нэмэгдсэнтэй, түүнчлэн Америк, Хятадын худалдааны дайн даамжирсантай холбоотой байна.

Тодруулбал, Хятадын технологийн компани “Huawei”-тэй холбоотой нөхцөл байдлын улмаас арилжаалагчдын дунд богоомжлол үүсжээ. АНУ тус компанийг хар жагсаалтад оруулсны дараа “Google”, “Intel”, “Qualcomm”, “Xilinx”, “Broadcom” зэрэг түнш компаниуд нь хамтран ажиллахаас татгалзсан юм. Шинэ журмын дагуу Хятадын компани АНУ-ын иргэдтэй тусгай зөвшөөрөлтэйгөөр хамтран ажиллаж болох аж. 

Д.Жаргал

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>