Ээжийгээ хаана юу хийгээд явааг С.Эрдэнэ мэдэж байна уу?

847

Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хуулинд "Төрсөн эцэг, эх, ах дүү, эгч, гэр бүлийн гишүүн,хамтран амьдрагч, гэр бүлийн гишүүн, эхнэр нөхрийн эцэг, эх, тэдний ах, дүү, эгч бусад нэгдмэл сонирхолтой этгээдийг хэлнэ" гээд заачихсан. Шулуухан хэлэхэд эдгээр нөхдөд тендер өгөхгүй, газар авч өгөхгүй гэсэн үг. С.Эрдэнийг НХХЯ-ны сайдаар ажиллаж байхад түүний харьяанд байдаг "Найрамдал" зуслангийн газарт түүний ээж газар авчээ. С.Эрдэнийн ээж "Болор трейд", "Болор констракшни" компаниудын үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал ажилтай. Дээрх хоёр компаниараа газар авч 150 айлын орон сууц "Найрамдал" зусланд барьжээ. Овсгоотой эмээ 1 м2 талбайгаа 2,5 сая төгрөгөөр үнэлэн зарсан байгаа юм. "Найрамдал" дэд бүтэцтэй, халуун хүйтэн усаар хангагдсан газар л даа.
НХХЯ-ны сайдаар ажиллаж байсан тэрээр "Надад нэг метр ч газар "Найрамдал" зусланд байхгүй. Миний найз, хуулийн этгээдүүд бизнес эрхэлж байгааг үгүйсгэхгүй" гэжээ. Үүнээс үзэхэд 80 гарсан ээжээ хаана юу хийж явааг мэдэхгүйгээс гадна хамаарал бүхий этгээд биш хэмээн дайрчээ. Үүнээс хойш албан тушаалтнууд ээжийгээ "Хуулийн этгээдээ" хэмээн дуудах гарцыг олжээ. Хөгшин настай хүнийг дурьдсан нь ёсзүйгүй мэт харагдавч ээжийгээ ийм заваан зүйлд хутгасан "Намайг бодоорой" гэсэн С.Эрдэнээг хара
ад гайхах юм. Цаашдаа "Хандгайт"-д баригдсан барилгууд, Нийгмийн даатгалд гарсан хулгайд хөгшин эх, үр хүүхдээ битгий л холбоосой доо.

Б.Жаргалсайхан

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>