Ерөнхий сайд чуулганд мэдээлэл хийнэ

313

Ерөнхий сайд чуулганд мэдээлэл хийнэ

 

Өнөөдрийн чуулганы хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдээлэл хийнэ. Тодруулбал, тэрбээр Төрөөс боловсролын талаар баримтлах бодлогын хэрэгжилтийн талаар мэдээлэл өгөх юм. 

Мөн өнөөдрийн чуулганы хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Биеийн тамир, спортын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг зэрэг хэд хэдэн чухал асуудлыг хэлэлцэхээр болжээ. 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>