ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН Г.АРИУНБААТАР ШҮҮХЭЭР ГЭРЛЭЛТЭЭ ЦУЦЛУУЛАХГҮЙ ХЭМЭЭН ГҮРИЙЖЭЭ

374

 

Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн МУГЖ “Чингисийн одонт” дуучин Г.Ариунбаатарыг танихгүй хүн бараг үгүй биз ээ.
Урлагийнхан нэрт гараад олон түмэндээ хүндлэгдээд ирэхээр хувийн амьдралд өөрчлөлт оруулж, эхнэр хүүхдээ сольдог нь үнэн. 

Тэгвэл дэлхийд гаргасан амжилтандаа эрдэж бардсан гавьяат маань гурван эхнэрийн нүүр үзсэн байна.

Гавьяатын тухайд хувийн амьдралын тал дээр тун ч алдаж яваа хүн. Тэрбээр хүн зодож танхайрсан гэх хэргээр шүүх хурлаар орж байсан удаатай.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн  зарим хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн хэмээн гэм буруутайд тооцож тэнсэн харгалзах ялаар шийтгүүлж байсан  түүх залуухан гавьяатын намтарт бий. Тэр ч бүү хэл олон сайхан бүсгүйчүүдтэй нэр холбогдохын хажуугаар  эхнэрээ зодож гэмтэл учруулах асуудал ч сонин биш болсон  байдаг.

Гэвч эхнэр нь ууч сэтгэл гарган түүнтэй эвлэрснээр эрхэм гавьяат ял авахгүй өнгөрч байв. Тухайн үедээ дуучин Д.Отгонжаргалтай янаг амрагийн харилцаатай гэдэг нь олонд ил болж, байсан удаа бий. Энэ бүхэнд дуунд хайртай монгол түмэн дуучин хүүгээ өмгөөлж, эр нэг алдаа л биз хэмээн хамгаалж явсан удаатай. Үр хүүхдээ өнчрүүлж, дуучин бүсгүйтэй амрагийн холбоо тогтоож явсан дуучин залуу гавьяат хожмоо жүжигчин Б.Баярмаатай дахин амьдрал эхлүүлж, өдгөө хоёр хүүхдийн аав, ээж болсныг монголчууд мэднэ.

Энэ бүхэнд мөнөөх л эр нэг алдаа биз гэх уужим сэтгэлээр хандаж, дуулсан дуу бүрийг нь даган дуулж, дэлхийд нэрээ гаргахад нь бахархаж яваа хүн олон бий. Гэвч бүсгүй хүний нулимсаар энэ амжилт өөд зүтгэсэн гавьяатын тухай тун тааламжгүй мэдээлэл дуулдаж эхлэх болов. Учир нь анхны эхнэр нь салах өргөдлөө өгөөд багагүй хугацаа өнгөрсөн.

Тэр тусмаа зодуулж, дарамтлуулж байсан үйлдэл бүхнийг ч уучилж явсан ч урлагийн хүн гэдгээрээ түрий барьж, хоёр ч бүсгүйтэй амьдрал зохиогоод явсан хүнээс албан ёсоор салж, амьдралаа бодох нь мэдээжийн хэрэг. Гэтэл гэр бүл салгах шүүх хурал нь өнөөдрийг хүртэл ямар нэг шалтгаанаар хойшилж иржээ.

Энэ бүхэн дандаа гавьяатын талаас шалтгаалдаг бөгөөд “тоглолттой байна, гадаадад явна, хойшлуулшгүй ажил гарсан” гэх мэтээр удаа дараа хойшлуулж яваа  гэж ойрынх нь хүмүүс ярьж байна.

Тэгэхээр гавьяат маань жүжигчин Б.Баярмаатай амьдралаа эхлүүлж дахин үрийн зулай үнэрлэсэн ч өмнөх амьдралдаа ч цэг тавиагүй явж байгаа гэсэн үг. Ард түмний итгэл, хайрыг ингэж даана гэж юу байх вэ. Хэчнээн бүсгүйчүүдийн амьдралаар тоглох гэсэн хүн бэ, гавьяат аа. Тэр өнгөн дээрээ тун ч ялдам төрхтэй нэгэн. Их л инээж, наргисан, сайхан алдар хүндтэй хүн. Гэвч хувийн амьдралынхаа тал дээр ямар ч зохион байгуулалтгүй, эмэгтэйчүүдэд ихэрхэж явдаг нь илрэх болов. Даанч харамсалтай байна.

Төрийн хайр хишиг, тэр ч байтугай “Чингисийн одон” гэх том шагналыг хүртсэн дуучин залуу өмнөх амьдралдаа цэг тавьж, ард чинь асаалттай танк мэт зүтгэж явсан нэгэн бүсгүйн амьдралыг тайван орхих чадвар байгаа гэдэгт эцсийн удаа найдъя.

http://www.shuukh.mn/eruuanhan/4729/view?fbclid=IwAR3gj8buRw0mdaex9VFTB2pmD8O3Kf6-sPF9soko-N8GA2iTbcEOpnSuTpA




 

 
О.Гэрэл
Оллоо.mn 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.